Импортын бараа инфляцыг 6.6 хувьд хүргэв

2021-07-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт, урт хугацааны хөл хорионы улмаас эдийн засаг агшиж, бизнес эрхлэгчид төдийгүй иргэдийн амьжиргаа хүндэрч буй. Тодруулбал, чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд болж, төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрсэн зэрэг оны эхний хагас жилийн эдийн засгийн тайланг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Төрөөс эдийн засгаа сэргээх цогц арга хэмжээ авч, төсвийн тодотгол хийсэн ч бодитой үр дүнд хүрэлгүй жилийн талыг үдэж байна. Энэ оны эхний хагаст ААН, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 19 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс хоёр их наядаар өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 1.6 их наядаар өсөж 16 их наяд төгрөг болсон байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 183 тэрбумаар өсөж 1.2 их наяд болсон нь нийт зээлийн үлдэгдлийн зургаан хувийг эзэлж байгаа юм.

Мөн чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд болж өмнөх оноос 37.1 хувиар өссөн гэдгийг Үндэсний  статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс харахад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ ихэссэн нь иргэд, ААН-ийн төлбөрийн чадамж тэр хэмжээгээр буурсныг илтгэж байна.

 

Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрчээ

 

Өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 28 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс зургаан их наяд төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөнд төгрөгийн харилцах хоёр их наядаар, төгрөгийн хадгаламж дөрвөн их наядаар өссөн нь голлон нөлөөлсөн гэв. Мөн Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 6.4 их наяд болсон бол нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 7.5 их наяд болжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Мөн инфляцын түвшин энэ онд 3.8 функтээр өсөж 6.6 хувь гарсан байна.  2020 онд 2.8 хувь байсан юм. Инфляцын өсөлтөд импортын болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн гэж мэдээллээ. Учир нь хил гаалийн байдлаас үүдэж олон ААН-ийн бараа хилийн цаана гацаж, тээврийн хөлс нэмэгдсэнээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн юм.

Мөн инфляц өсөхөд хэрэглээний бараа, ундаа усны бүлгийн үнэ 12.9 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бараа бүтээгдэхүүний үнэ 5.2 хувиар өссөн нь нөлөөлснийг мэдээлэв.

 

Энэ онд 850.2 сая ам.долларын ашигтай гадаад худалдаа хийжээ

 

Энэ оны эхний хагас жилд манай улс 138 улстай гадаад худалдаа хийж 850.2 сая ам.долларын ашигтай ажилласан байна.

Үүнээс Хятад улстай таван тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь нийт бараа эргэлтийн 68 хувийг эзэлжээ. Гадаад худалдааны нийт барааны эргэлт 7.4 тэрбум ам.доллар бол үүнээс импорт 4.1 тэрбум ам.доллар, экспорт 3.3 тэрбум ам.доллар эзэлж байгаа юм. Ингэснээр гадаад худалдаа өмнөх оны мөн үеэс 482.2 сая ам.доллараар өсжээ. Мөн зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрч, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өссөн нь экспортын хэмжээ өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллараар өсөхөд голлон нөлөөлсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.22 ПҮРЭВ № 142 (6619)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 21 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 22 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 35 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 41 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 1 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18