Ширээний теннисээр Хятад, Японы тамирчид л медалийн тавцанд гарна

2021-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Э.ЛХАГВАСҮРЭН

Хятад улс  ширээний теннисний хөгжлөөрөө  бусад улсаас хол тасарсан. Ширээний теннисний хөгжилд  байнга "хувьсгалын" чанартай өөрчлөлт хийдгээрээ Хятадууд алдартай.

-Бид теннисийг шинжлэх ухааны түвшинд  хөгжүүлдэг. Давуулалт, бөмбөг хүлээн авалтыг үргэлж шинэчилдэг. Шинэчлэл, хөгжлийг бид л  манлайлдаг. Асар өндөр түвшиний сургалттай. Хятадын теннисний ялагдашгүй мөн чанарын нэг гол үндэс нь сайн багштай. Дэлхий, олимпийн аваргууд л багшилдаг. Сайн багштай байж теннис хөгжинө, тамирчин ч  сайжирна. Энэ бол бидний гол үзэл санаа.

Түүнчлэн  ижил түвшний өрсөлдөгчид олонтой нь бидний давуу тал. Өрсөлдөөн ямагт урагшлуулах хүч болж байдаг. Мөн бодлогоор  бусад орны сайн тоглогчидтой ижил тоглогчдыг бид зориудаар бэлддэг. Тимо Болл, Овчаров, Харимото, Мизутани(эр), Мимо Ито, Хирано, Тинг Вэй (эм) нарын ижил төстэй тоглогчдыг ч Хятадад зориудаар дуурайлган бэлдэж, тэдний эсрэг тоглолтын тактикийг жичид нь боловсруулдаг. Төгсгөлд нь хэлэхэд, бид таагдашгүй нууцтай байхыг хичээдэг. Ямагт шинэ тоглогчдыг гаргаж ирдэг. Учир нь Хятадын Ширээний теннисний залгамж халааны ундарга дуусашгүй арвин. Бид өөрийн байр сууриа Токио-2020 олимпод ч хадгалах болно. Шинээр оруулж буй холимог хосын төрлийн анхны  алтан медаль ч Хятадын теннисчидийн хүзүүнд байх ёстой   гэж Хятадын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч, дэлхийн аварга Ли Гу Лянь China Daily сонинд  ярилцлага өглөө.
Хятадын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Токио-2020 олимпийн зааланд бэлтгэлээ Португалийн багтай аль хэдийнээ эхлүүлсэн. Тэгвэл Ассошиэтэд Пресс агентлагаас Токио-2020 зуны олимпод Хятадын теннисчид алт мөнгийг авч, үлдсэн хүрэл медалийг  Олимпийг зохион байгуулагч эзэн - Япон орны теннисчид авна гэсэн судалгааг гаргалаа.
Уг судалгаагаар:

Эрэгтэй нэгбүрчилсэн:

Алт - Фан Зэн Донг (Хятад)
Мөнгө- Ма Лонг( Хятад)
Хүрэл- Томоказу Харимото (Япон)

Эмэгтэй нэгбүрчилсэн:

Алт- Чэн Мэнг (Хятад)
Мөнгө- Сүн Яньша (Хятад)
Хүрэл- Мима Ито (Япон)
гэсэн урьдчилсан дүнг гаргаж, Вашингтон таймс сонинд нийтэлжээ.

Эх сурвалж: control.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 24 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 24 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18