Франц дахь монголчууд төрийн далбаагаа мөнх цаст монбланы оройд мандуулав

2021-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Франц Улсын Шамоникс хотод зохион байгуулагддаг “Монбланы марафон” өндөр уулын трасс гүйлтийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, эх орныхоо далбааг Альпийн нурууны мөнх цаст Монбланы оройд мандуулжээ.

Монбланы марафон нь 42 жилийн турш зохион байгуулагдаж буй бөгөөд жил бүр 80 гаруй орноос нийт 10,500 гаруй гүйгчид ирж оролцдог олон улсын хэмжээний томоохон тэмцээн юм. Уг тэмцээнд маш олон хүн бүртгүүлдэг тул лоттери буюу сугалаагаар оролцогчдыг сонгодог. Парис Парис хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн “Монгол гүйгчид” клубын 6 гишүүн сугалаа таарч оролцох боломж бүрдсэн байна.

Энэ жилийн тэмцээний хувьд КОВИД-19 цар тахлын улмаас оролцогчдын тоог эрс хязгаарлаж, 4,000 хүн оролцож гүйсэн. Тэмцээн нийт 7 ангиллаар (90км, 42км, 23км, 20км, 15км, 10км, 3.8км) зохион байгуулагдсан бөгөөд 23 км зайн төрөлд Ц.Азбилэг (05:45:31), Б.Байгалмаа (05:00:44), 10км зайд Ц.Батчимэг (01:16:15), Э.Дөлгөөн (01:37:53), Б.Дэлгэрмаа (01:37:52), Б.Өнөрбат (01:19:58) нар амжилттай оролцлоо.

Манай тамирчдын хувьд анх удаа уулын болон хэт өндөрлөг газрын тэмцээнд оролцсон байгаа бөгөөд Ц.Батчимэг өөрийн насны ангиллаар 17 дугаар байранд, Б.Өнөрбат 23 дугаар байранд орсон. Бусад гишүүдийн хувьд ч мөн адил хувийн болон клубын хувьд өндөр амжилт үзүүлж барианд орсон байна.

Тус клуб нь зөвхөн гишүүдийн хүрээнд гүйх биш Францад амьдарч байгаа монголчуудаа нэгтгэх, хамтдаа ууланд алхах, спорт хийх зэргээр цагийг зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд багачууд, залуустаа эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөжээ. .

Эх сурвалж: www.polit.mn

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 57 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 25 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18