Хүүхдийн өсөлтөд юу нөлөөлдөг вэ?

2021-07-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Зарим хүүхэд их хурдан өсдөг, зарим нь ангидаа хамгийн намхан нь хэвээрээ л байдаг. Хүүхдийн өсөлтийг юугаар тодорхойлдог вэ? Үүнд аав, ээжүүд яаж нөлөөлөх вэ?

Хүүхдийн өсөлтөд аав, ээжийн ген, удам нөлөөлдөг гэж ярьдаг. Гэхдээ өндөр болох генд нөлөөлөх зүйл их бий. Хүүхдүүийн 5% нь өндөр болохгүй аав, ээжийхээ санааг зовоож эмчид хандахад хүргэдэг.

Хүүхэд эхний нэг жил их хурдан өсдөг, ойролцоогоор 25 см. Хоёр нас хүрэхдээ 8-12 см, гурван насандаа 7-8 см, цаашид жил тутамдаа 4-6см өсдөг. Жилд нэг удаа, тогтмол хугацаанд хүүхдийхээ өндрийг хэмжиж үзэж байх нь зүйтэй. Үүнийгээ өсөлтийн хүснэгтэд тэмдэглэн, хэвийн өсөж байгаа эсэхээ хянаад явдаг. Ийм хүснэгт интернетэд байдаг. Хэрвээ хүүхэд 4 наснаас хойш жилд 4 см хүрэхгүй өсөж байвал санаа зовох ёстой гэж эмч нар зөвлөдөг.

Өсөлтөд эрүүл мэнд их нөлөөлдөг. Жишээ нь амьсгалын замын, зүрх судасны, хоол боловсруулах замын архаг өвчлөл, дааврын өөрчлөлт зэрэг. Тогтмол дааврын эм хэрэглэх нь бас өсөлтийг удаашруулдаг. Жишээ нь астма өвчний үед хэрэглэдэг дааврын эм. Зарим тохиолдолд төрөхдөө жин багатай, жижиг төрсөн хүүхдүүд өсөлт нь удаан байдаг. Гэхдээ сандрах хэрэггүй. Ийм хүүхдүүд ангидаа хамгийн удаан жижиг биетэй байдаг нь шилжилтийн нас нь бусдаас хожуу 14-16 насанд эхэлдэгтэй холбоотой. Тэгээд маш хурдан бусдыгаа гүйцээд эхэлдэг.

Хүний биед өсөлтийн даавар ялгардаг. Мөн бэлгийн, бамбай булчирхайн дааврууд, инсулин чухал. Эдгээр даавар нь хэвийн үед өсөлтөд нөлөөлдөг. Аль нэг даавар нь дутагдах эсвэл илүүдвэл өсөлтийг удаашруулж болдог. Азаар даавраас шалтгаантай өсөлт удаашрах нь 1% л тохиолддог.

Ясны хөгжил нь хүүхдийн насанд тохирч байдаг. Үүнийг ясны нас гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өндөр, жингээс илүү нарийн тодорхой үзүүлэлт юм. Хүүхдийн ясанд өсөлтийн бүс гэж байдаг. Бэлгийн бойжилт дуусах үед энэ бүс хаагдаж, өсөлт зогсдог. Ясны насаар нь хүүхдийг хэр удаан өсөх вэ? дааврын шалтгаан байна уу, үгүй юу гэж эмч нар үздэг.

Аав, ээжийн зүгээс хүүхдийн өсөлтөд нөлөөлж болох зүйлс:

-Хамгийн эхэнд- хооллолт. Хүүхдийн өндөр, яс, булчин, шүд өсч хөгжихөд амин хүчил хамгийн чухал. Амин хүчлийг бид уургаас авдаг. Тиймээс уургийн 60% нь сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, мах. Ер нь бол амьтны гаралтай хүнс. Их тослог байж болохгүй. Хэт тослог хүнс өсөлтийн дааврын ялгаруулалтыг удаашруулдаг.

-Ургамлын гаралтай хүнс 40%. Хамгийн эхэнд үр тариа орно. Махнаас татгалзах, мацаг барих нь хүүхдэд хориотой. Түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зайдас, хиам мөн адил.

-Өсөлтийн эрч хүчийг нүүрс уснаас авдаг. Гэхдээ нүүрс усыг үр тарианаас авбал илүү зүгээр. Чихэрлэг хүнсэнд ислэг байдаггүй тул мөн л өсөлтийн дааврын ялгаруулалтыг удаашруулдаг. Тиймээс чихэрний оронд жимс аваарай. Харин бор, шар хөц будаа нь өсөлтийн дааврын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг.

-Витамин, эрдэс бодис мөн чухал. Хамгийн түрүүнд Д витамин. Эмч нар урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдүүдэд өдөр бүр витамин Д 10мкг уухыг зөвлөж байгаа.

-Кальци, йодыг бас битгий мартаарай. Кальци нь уургийн матриц дээр суун, яс руу нэвтрэн орж, ясыг бат бэх болгодог. Йод нь бамбай булчирхайн дааврын бүтцэд ордог. Тиймээс 6-10 настай хүүхэд өдөрт 800-1200 мг кальци, 150 мкг йод авах шаардлагатай. Өсвөр насныхан өдөрт 1200-1500 мг кальци, 200мкг йод хэрэгтэй. Кальци гэрийн бяслаганд их байдаг. Гэвч тийм их бяслаг идэж чадахгүй учраас кальциар баялаг бүтээгдэхүүн эсвэл эмээр нөхдөг. Йодын хувьд далайн эрэг дээр амьдардаггүй л бол йодыг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Дан йоджуулсан давс хангалтгүй.

-Үүнээс гадна хүүхдийн амралт, ачааллыг зөв тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Мөн эцэг эхчүүдийн анхаарах зүйлс:

-Харшил. Хүнд харшилтай хүүхдүүдэд олон төрлийн хүнс хориотой байдаг. Үүнээс болоод эрдэс бодис, витамин, уургаа хангалттай авч чаддаггүй.

-Нойр. Таны хүүхэд шөнөжингөө интернетээр аялж байгаа юм биш биз? Өндөр болъё гэвэл интернетээс татгалзах хэрэгтэй. Өсөлтийн даавар 22-24 цагийн хооронд 70% ялгардаг. Гэхдээ энэ нь гүн нойрны үед. Тэгэхээр энэ цагт унтах гэж орондоо орох биш, гүн нойрондоо орсон байх ёстой байна. Унтахын өмнө үзсэн гар утас, таблет, компьютерийн туяа нь нойрны гүнийг бууруулдаг тул даавар хагас дутуу ялгарна гэсэн үг. 12-14 насны хүүхдүүд өдөрт 10-аас багагүй цаг, өсвөр насныхан 8-аас багагүй цаг унтах хэрэгтэй. Өдөр унтаад нэмэргүй.

-Спорт. Хүүхдийн дуртай хөдөлгөөн бүр өсөлтөд нөлөөлнө. Спортын төрөл дотроос сагс, волейбол, усанд сэлэлт, бадминтон, өндөр уртад харайх хамгийн сайн. Харин бөх, хүндийг өргөлт өсөлтийг удаашруулдаг.

Хөвгүүд дунджаар 18-22 нас хүртлээ өсдөг байхад охидууд 15-19 нас хүртлээ өсдөг байна.

Эх сурвалж: www.zdr.ru

Баярлалаа хүүхдийг өндөр болгох талаар боломжийн зөвлөгөөн байна. Орчин үед баталгаатай хүнс маш хэцүү болчихлоо малын гаралтай.сүү сүүн бүтээгдэхүүн хэцүү шүү
Enhdalalai
Goy medeelel bna bi 123 Mierlo orohguin 149 deesh osohguun
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин