Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Дижитал шилжилт” сургалтыг зохион байгууллаа

2021-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Голомт банк болон Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Харин энэ сарын 07-ны өдөр  “Дижитал шилжилт” сэдвээр ээлжит цахим сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клубын захирал Э.Уянга, төслийн менежер, багш Б.Цоморлог нар уригдан дижитал шилжилтийн тухай ерөнхий ойлголт, үндсэн чиглэлүүд болон дижитал шилжилтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар мэдлэг туршлагаа оролцогчидтой хуваалцлаа.

Түүнчлэн “Дижитал шилжилт” цахим сургалтын  үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ боломжуудыг санал болгож, Голомт банкны “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн бүтээгдэхүүнийг давхар танилцууллаа. Уг зээл нь эмэгтэйчүүдийн эрхлэн гаргаж буй бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой бүтээгдэхүүн юм.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цуврал сургалтын 5 дахь дугаар ийнхүү үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөлөө. Бизнес эрхлэгч эмэгтэй та Голомт банкнаас хэрэгжүүлэх дараа дараагийн арга хэмжээтэй хамт байгаарай.

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 24 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 25 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 38 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 44 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 45 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 4 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18