С.САРУУЛ
Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд 9517 хүнээс сорьц авч, шинжилгээ хийхэд 1998 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 130452 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1139 нь Улаанбаатар хотод, 859 нь орон нутагт батлагдсан байна.
Өнгөрсөн хоногт 0-17 насны 418 хүүхэд халдвар авчээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 20-80 насны долоон хүн нас барсан байна
Харин сүүлийн 24 цагт 2582 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 90000 гаруй болоод байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn