“Спутник V”-ийг хүүхдүүдэд хийхээр судалж эхэллээ

2021-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Москва хотын нэг эмнэлэгт  COVID-19-өөс “Спутник V” урьдчилан сэргийлэх тариаг өсвөр насны хүүхдүүдэд хийж болох талаар судалгааг эхэлсэн гэж  нийгмийн асуудал хариуцсан, хотын захиргааны дэд ерөнхийлөгч Анастасия Ракова мэдээлжээ. Тэрээр “Гамалея төвтэй хамтарч  12-17 насны хүүхдүүдэд  энэ урьдчилан сэргийлэх тариаг хийж болох талаар эмнэлзүйн судалгааг эхэлсэн. Мөн заавал өгөх ёстой PCR шинжилгээг багтаасан эхний сайн дурынхны эмнэлгийн үзлэгийг эхэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Түүнээс гадна судалгаанд оролцогчид 18-аас дээш насны хүмүүст хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй урьдчилан сэргийлэх тариаг хийлгэнэ.Гэхдээ бага тунтай байх юм байна.  Энэ  жилийн турш үргэлжлэх судалгаа, туршилтыг  Москва хотын хүүхдийн хоёр эмнэлэгт  хийх аж.  Тэрээр “Эхний болон хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийг өгөх эхний гурав хоногт  туршилтанд хамрагдсан  хүүхдүүдийг  нэг өрөөнд тусгаарлана.  Мөн урьдчилан сэргийлэх тариа хийхээс өмнө дахин үзлэгт оруулахаас гадна хяналтандаа байлгана. Дараа нь тэд сорил өгөхийн тулд эмнэлэг руу олон удаа очих хэрэгтэй.  Түүнээс гадна гар утасны апплейкшнээр, эмч нартай утсаар яриулах замаар  тэдний эрүүл мэндийг ажиглана” гэв. Гэхдээ судалгаанд өмнө нь цар тахлын халдвар авч байгаагүй. Урьдчилан сэргийлэх тариа тариулахыг нь хориглосон, сөрөг нөлөөтэй хүүхдүүдийг оруулахгүй. Мөн хүүхдийн олон поликлиникт  есдүгээр сар хүртэл  үргэлжлэх 250 сайн дурынхан оролцох судалгааны III шатыг хийх юм байна. Анастасия Ракова “ Судалгаа туршилтын үр дүнгээс хамаарч шинэ төрлийн цар тахалтай тэмцэх урьдчилан сэргийлэх тарианы хөтөлбөрт өсвөр насны хүүхдүүдийг оролцуулж болох талаар шийдвэрээ гаргана” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.7 ЛХАГВА № 136 (6613)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17