Уул уурхайн салбарын ажлын байр хоёр дахин нэмэгдэнэ

2021-07-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

 

22 жилийн өмнө батлагдаж 12 жилийн өмнөөс шинэчлэх асуудал яригдаж эхэлсэн ч өдийг хүртэл ахиц гараагүй хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн долоо хоногт батлагдсан юм. Тэр бол Хөдөлмөрийн тухай хууль. Шинэчлэн найруулсан хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Тэр болтол хуулийн сурталчилгааг сайтар хийх шаардлагатай байна гэж төслийн багийнхан онцолж байсан. Учир нь шинэ хуулиар хөдөлмөрийн харилцаанд олон өөрчлөлт орж байгаа. Тэр дундаа хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өгсөн, ажилтан, ажил олгогчийн харилцаанд дэвшил гаргасан хууль болсон гэж тодотгож байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Энэ хуулийн онцлог нь олон талын яриа хэлэлцээ, зөвшилцөл явуулсны үр дүнд батлагддаг нийгмийн суурь харилцааг зохицуулсан. Тиймээс талууд урт хугацаанд хэлэлцэж, зөвшилцсөний үр дүнд батлагдаж байна. Хоёрдугаарт, ажилтан, ажил олгогчийн эрх ашгийг ч хамгаалдаг. Ийм хууль болж чадсан гэж харж байна. Хуулийн нэг онцлог нь хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өгсөн. Доод хэм хэмжээнээс дээгүүр тогтоох ажлыг ажилтан, ажил олгогч харилцан ярилцаж, зөвшилцөх зарчмыг хуулиар тодорхойлж өгсөн” гэж ярьсан юм.

Тухайлбал, шинэчилсэн найруулгад өмнөх хуульд тусгагдаагүй байсан зайнаас ажиллах, туслах малчин, ажлын цаг, уурхайчдын жасаа зэрэг хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон харилцаануудыг нарийн зохицуулж өгснөөрөө онцлог болжээ. Жишээлбэл, жасаа буюу уурхайчдын олон хоногоор байрлан ажиллах ээлжийн зохицуулалтыг шинээр батлагдсан хуульд анх удаагаа хатуу тогтоон өгч 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар тусгасан байна. Өнөөдрийн байдлаар  Монголын уул уурхайн компаниудын ээлж солилцох нийтлэг хугацаа нь 28-14, 20-10, 14-7 гэх мэт янз бүр байгаа. Тэгвэл үүнийг 14-14 болгон хатуу тогтоосон гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр ихэнх уурхайд ахин нэг ээлж нэмэх шаардлагатай болж 50 мянга гаруй ажлын байр уул уурхайн салбарт шинээр бий болно гэсэн тооцоог гаргажээ. Одоогоор тус салбарт нийт 57 мянга орчим ажилтан ажиллаж байгаа юм. 

Шинэчлэн найруулсан хууль нь 13 бүлэг 166 зүйл заалттай бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.7 ЛХАГВА № 136 (6613)

 

DR. ADITY
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 18 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 19 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 38 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 58 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18