Хэрэглээний зээлийн төлбөр хойшлуулах эсэхийг банкууд шийднэ

2021-07-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

УИХ-ын чуулганаар ковидын хуулийн үйлчлэх хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасантай холбоотойгоор иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан зээлийн төлбөрийн хугацааны асуудал өнгөрсөн долоо хоногт шийдэгдэв. Өнгөрсөн сард Үндэсний статистикийн хорооноос коронавирусын халдвар өрхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судалсан дөрөв дэх шатны судалгаанд оролцогчдын 52 хувь нь дараа сард зээлээ төлөх шаардлага үүсвэл шууд төлөх боломжгүй гэж хариулж байсан. Энэ нь зээлийн эргэн төлөлттөй холбоотой шийдвэр ямар чухал болохыг төвөггүй харуулж байсан юм. Тэгвэл цар тахалтай холбоотой баталсан хуулийг гурав дахь удаагаа сунгаснаар дараах шийдвэрүүд гарлаа.

 

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулав

 

Орон сууцны зээлийн төлөлтийг хойшлуулах хөтөлбөрт орон сууцны зээлтэй өрхийн бараг тал хувь нь хамрагджээ. Нийт өрхийн 12 хувь нь орон сууцны зээлтэй ба тэдний 45 хувь нь ЗГ-аас авч хэрэгжүүлж буй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хөтөлбөрт хамрагдсан байна. Уг хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн тал нь хуримтлуулсан мөнгөө голчлон гэртээ хүнс худалдан авахад зарцуулдаг, харин дөрөвний нэг нь шаардлагатай бусад хэрэгцээтэй зүйлээ худалдан авахад зарцуулсан гэж хариулжээ. Тэгвэл хуулийн үйлчлэх хугацааг сунгасантай холбоотойгоор Монголбанкнаас төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү арга хэмжээнд зөвхөн төрийн тодотголтой буюу 8, 6, 5 хувийн орон сууцны зээлүүд хамрагдаж байгааг тэд онцлов. Хэрэв ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсан байсан бол банкиндаа нэмэлт хүсэлт гаргахгүйгээр автоматаар сунгагдах юм байна. Харин шинээр хүсэлт гаргах бол энэ сарын 31-ний өдрийн дотор харилцагч банкиндаа өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны аппликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой гэв.

 

Банкуудад мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг үргэлжлүүлнэ

 

Харин төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны зээлээс бусад зээлийн тухайд арилжааны банкуудад нь бие дааж шийдвэрлэх боломжийг Монголбанкнаас олголоо. Өнгөрсөн хугацаанд банкууд нийт 181783 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулаад байгаа юм байна. Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны шийдвэрээр банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэсэн байна.  Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээлээ гэж Монголбанкнаас мэдээлжээ.

Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа болон экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг тус тус хэвийн горимд шилжүүллээ.

Банкуудад хяналт шалгалтын хүрээнд  мөрдүүлж буй дээрх журам, зааварт түр хугацааны хөнгөлөлттэй зохицуулалтуудыг хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэв. Тиймээс хэрэглээний болон бусад төрлийн зээлийн бүтцэд өөрчлөлт хийх эсэх нь арилжааны банкуудын бие даан шийдэх асуудал боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.5 ДАВАА № 133, 134 (6610, 6611)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 38 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18