Циркийн тоглолтод амьтан ашиглахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн циркийн мянга орчим ажилтан Мехико хотын гудамжинд гарч жагслаа хэмээн “ВВС” мэдээлэв.
Эрх баригчдын энэхүү харалган шийдвэрийн улмаас циркийн амьтад төдийгүй циркийн жүжигчид ажилгүй хоцорно хэмээн жагсагчид үзэж байна. Шинэ хуулиар, арслан, бар, нохойг циркийн тайзнаа ашиглахыг хоригложээ. Харин далайн гахайн үзүүлбэр, бухны тулааныг зөвшөөрсөн хэвээр үлдээжээ.