Австрали хүн амын 80 хувиа вакцинжуулсны дараа хилээ нээнэ

2021-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Австрали улс цар тахалтай тэмцээд 18 сар болж байгаа ч хүн амын ердөө дөрвөн хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байна.  Энэ нь Ерөнхий сайд Скотт Моррисоны халдвартай тэмцэх стратеги муу байгаатай холбоотой хэмээн иргэд нь шүүмжиллээ. Харин АНУ-ын иргэдийн 46 хувь, Английн насанд хүрэгчдийн 47 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байна. Гэхдээ Австралид вакцинжуулалт удаан байгаа нь иргэдийн идэвхи муу байгаатай холбоотой юм. Тухайлбал, “The Sydney Morning Herald” сэтгүүлээс явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 15 хувь нь вакцин огт хийлгэхгүй, 14 хувь нь ирэх сард вакциндаа хамрагдах магадлал бага гэсэн  дүн гарчээ.  AstraZeneca вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сард цацагдсан нь иргэдийн вакцины идэвхийг сулрахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ эрх баригчдын зүгээс хилээ нээхээс өмнө хүн амынхаа 80 хувийг вакцинжуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Энэ зорилтдоо 2022 он гарахаас өмнө хүрэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд долдугаар сард 600 мянган тун Pfizer вакцин нийлүүлэхээр болжээ. Энэ талаар Ерөнхий сайд Скотт Моррисон “AstraZeneca вакцинтай холбоотой асуудлаас үүдэн мэргэжилтнүүд 50 болон 60-аас дээш насныханд тарихыг хориглосон. Тиймээс Засгийн газар AstraZeneca, Pfizer, Moderna компаниудтай нэмэлт гэрээ байгуулахаар ажиллаж байна” гэж ярьжээ.

 Тус улсад дельта вирусын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим муждаа хоёр долоо хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнээс өмнө халдварын тоо аажмаар буурч эдийн засаг нь бага багаар сэргэж байгааг эрх баригчид нь сайшааж байв. Гэвч халдвараас сэргийлэх хангалттай хэмжээний вакциныг татаж аваагүйгээс үүдэн тархалтыг хумихын тулд хөл хорио тогтоохоос аргагүй байдалд хүрээд байна.Гэвч далайн эрэг дээр хүмүүс цугларч, бөөгнөрөл үүсгэн тайван зугаалсан хэвээр байна.Бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Цар тахлын хүнд хэцүү байдлыг бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ вакцинд хамрагдсан улс орон хэвийн амьдралдаа шилжсэнийг харахаар бидний уур хүрч байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.30 ЛХАГВА № 130 (6607)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17