Бээжинд Хятадын Коммунист намын 100 жилийн ойг тэмдэглэж эхэллээ

2021-06-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

БНХАУ-ын Коммунист намын 100 жилийн ойг ирэх сарын 1-нд  тэмдэглэнэ. Харин ойн баярын хүрээнд  олон арга хэмжээ зохион байгуулсан байна. Тухайлбал, энэ даваа гаригт Бээжинд том хэмжээний гала шоу болжээ. China Daily сонинд бичсэнээр  ерөнхийлөгч Ши Жиньпин болон бусад нам, төрийн удирдагчид 20000 хүн оролцсон арга хэмжээнд очсон байна. Их аялал гэж нэрлэсэн бүжиг, театрын тоглолт, жагсаал болон баримтат киноны нэвтрүүлэг гэсэн дөрвөн хэсэгт хуваасан аж.

Эхний хэсэгт Хятадын Коммунист намын  байгуулагдаж  байх эхийн үе, Японы халдан түрэмгийллийн эсрэг хятадуудын хийсэн тэмцэл, 1949 онд  Коммунист намын ялалтаар дууссан  иргэний дайны тухай харуулжээ.

Харин хоёр дахь хэсэгт ялалтын дараа Хятадыг удирдсан  Мао Зедунгийн Засгийн газарт зориулсан байна. Мөн гурав дахь хэсэг нь  2000 оны эхэн үе хүрсэн 1970 оны сүүлээр эхэлсэн шинэчлэлийн тухай харуулжээ. Харин сүүлийн хэсэгт ерөнхийлөгч Ши Жиньпиний   Засгийн газрын үеийн  хөгжлийг тусгасан байна.

Мөн энэ хамгийн сүүлийн үзүүлбэрийн үеэр танилцуулсан сэдвийн дундаас тус үндэстний ядууралтай тэмцэх тал дээр гаргасан ахиц дэвшил, олон улсын үйл ажиллагаа, цар тахал COVID-19- тэй тэмцсэн тэмцлийг харуулсан  үзүүлбэрийг онцолжээ. Түүнээс гадна БНХАУ-ын  армийн хүчин чадлыг харуулсан байна. Тухайлбал,  тайзан дээр өнгөлөн далдлах хувцастай хүмүүс, танк, хуягласан машин  гарч ирсэн аж.

Харин  Хятадын намыг үүсгэн байгуулах хурал Шанхай  хотод 1921 оны долдугаар сарын  сүүлээр  болж байжээ. Анхны удирдагчдын дундаас намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон Чен Дюсиу, Ли Дажао нар тодорсон байна. Мөн тус намыг байгуулахад  идэвхтэй  хүмүүсийн нэг нь Оросын хувьсгал Григорий Волтинский Коммунист намын  төлөөлөгчөөр оролцжээ.

Гэрэл зургийг: Ng Han Guan / AP
Гэрэл зургийг:Thomas Peter / Reuters
Гэрэл зургийг: Ng Han Guan / AP
Гэрэл зургийг: Ng Han Guan / A
Гэрэл зургийг: Ng Han Guan / A

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17