Дельта вирусаас сэргийлэхийн тулд вакциндаа хамрагдсан ч маскаа зүүхийг зөвлөлөө

2021-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт хурдацтай үргэлжилж, халдварын тоо болон нас баралт буурч байгаа АНУ, Израйль тэргүүтэй зарим орон хязгаарлалтаа бууруулж, иргэдээ маск зүүхгүй явахыг зөвшөөрч эхэлсэн. Гэвч ДЭМБ-аас мутацид орсон маш аюултай дельта вирус вакцинд хамрагдаагүй хүн амд хурдацтай тархаж байгаа тул вакцины бүрэн тундаа хамрагдсан ч халдварын дэглэмээ үргэлжлүүлэн сахихыг зөвлөлөө.Энэ талаар ДЭМБ-ын Ерөнхий захирлын туслах, доктор Марианжела Симао “Хүмүүс хоёр тун вакциндаа хамрагдсан ч аюулгүй байж чадахгүй. Халдварын дэглэмээ үргэлжлүүлэн сахиж өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Зөвхөн вакцин тархалтыг зогсоож чадахгүй. Тиймээс маскаа зүүж, хүн хоорондын зайгаа баримтлах хэрэгтэй” гэв.

Учир нь Израйльд дельта вирусаар халдварласан насан хүрсэн хүн амын тал хувь нь Pfizer вакцины бүрэн тундаа хамрагдсан болохыг “The Wall Street” сэтгүүл баасан гаригт мэдээллээ. Ийм учраас тус улсын Засгийн газар иргэдээ дахин маск зүүх журмыг батлав. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  асар их аюултай дельта хувилбар нас баралтыг дахин нэмэгдүүлж болзошгүйг онцгойлоон анхааруулллаа. Тэрбээр “Халдварын улмаас 600 мянга гаруй Америк иргэнээ бид алдсан. Дельта хувилбарын улмаас энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй. Тиймээс бид залуу хүмүүсээ эрчимтэй вакцинжуулах хэрэгтэй” гэж ярьжээ.

Энэтхэг улсад анх илэрсэн дельта хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 92 оронд тархсаныг ДЭМБ мэдээллээ. Энэ хувилбар вакцинжуулалтын хурд бага орны эмзэг бүлгийн хүмүүст маш хурдацтай тархаж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Түүнчлэн өмнөх хувилбаруудаасаа өөр шинж тэмдэг илэрч байгааг онцлов. Энэ тухай ДЭМБ-ын эрүүл мэндийн анхан тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райн “Дельта хувилбар хүнээс хүнд хурдацтай байгаа нь маш ноцтой. Ингэхдээ эмзэг бүлгийн хүмүүсийг хүндрүүлж, эмнэлэгт хэвтэх улмаар нас барах нөхцөлд хүргэж байна” гэж өнөөдөр мэдэгдэв.

Мөн ДЭМБ-ын Ерөнхий захирлын ахлах зөвлөх Брюс Эйлвард “Улс орон бүр өөр өөр хязгарлаалтын дэглэм баримтлан, хөл хориогоо сулруулж болно. Гэхдээ яг одоо бидэнд асар их анхаарал болгоомжлол хэрэгтэй. Учир нь вирусын шинэ хувилбар гарч ирсэнийг бид харж байна” гэлээ.

Эх сурвалж: CNBC, Thedailybeast.com

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17