Д.Батжаргал: Блокчейнээр баталгаажсан чадамжид суурилсан виртуал хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2021-06-28
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

Виртуал хөтөлбөр, блокчейн технологи гэхээр санхүүгийн талаарх мэдээлэлд хэрэглэдэг нэр томъёо гэж ойлгож байв. Тэгвэл эдгээр үгсийг боловсролын салбарт хэрхэн уусгаж бас хэрэгжүүлж буй талаар СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал /ХАБХХ/-ийн захирал доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа. 

 

-Боловсролын салбарт шинэчлэл хэрэгтэй гэх шүүмжлэл сүүлийн жилүүдэд нэлээн хүчтэй яригдаж байгаа. Танай сургуулийн хувьд чадамжид суурилсан виртуал хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тэгэхээр санхүүгийн салбарын нэр томъёо боловсролын салбартай хэрхэн уялдах вэ?

-Виртуал гэдэг үг бол техник, технологи, мэдээлэл харилцааны хүмүүс хэрэглэдэг учраас хүмүүс үүнийг цахим ертөнцөнд нэвтрэх гэж ойлгож болно. Бидний хувьд виртуал хөтөлбөр нь цахимаар хичээлд орж, танхимд суралцах тухай бодоогүй. Харин хүн ажил, амьдралыг гүнд нь орж тэндээс суралцдаг. Хүний дурсамжид өөрийн алдаа оноо, хийж хэрэгжүүлж байсан үйл явц илүү тод үлддэг. Тиймээс  суралцахуй гэдэг үндсэндээ бие даан суралцах боломжийг бүрдүүлж чадамжтай болгоход оршино. Чадамжид суурилна гэдэг нь мэдсэнээ итгэл үнэмшил болгон ахуй амьдралдаа хэрэгжүүлж хүлээн зөвшөөрөгдөх үйл явц юм.

Виртуал хөтөлбөр нь хүнд байдаг жам ёсных нь мэдрэмж, чадамжийг ашиглан илүү боловсронгуй болгож мэдлэг хуримтлуулахад нь гарц болж байгаа хэрэг. Ингэхдээ хаа нэг газрын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх гэж байгаа зүйл биш л дээ.

-Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил оюутан, сурагчид цахимаар хичээллэх болсон. Гэхдээ энэ нь төдийлөн үр дүнд хүрч чадахгүй гэдгийг суралцагчид хэлж, шүүмжилж байгаа. Тэгвэл виртуал хөтөлбөр хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах бол?

-Манай улсын хувьд цахимаар хичээл орохдоо танхимд багш заадаг хичээлийг цахим хэлбэрт шууд хөрвүүлсэн нь хүүхдүүдэд ачаалал үүсгэсэн. Харин чадамжид суурилсан хичээл нь хүн эрүүл байх учиртай гэдгээс эхэлж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлээд эрүүл байхын тулд ямар хүнс хэрэглэх вэ гэдгээ мэддэг байх ёстой. Үүний тулд ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэвэл шим тэжээл илүү байх вэ. Ямар бүтээгдэхүүн миний биеийн онцлогт тохирох вэ гэдэг мэдлэгийг боловсролын системээс авч түүнийгээ туршиж үзэн чадамж хуримтлуулж байгаа хэрэг.  Тэгэхээр хүүхэд эрүүл хүнсний талаар мэдлэгтэй болж зөв мэдээллийг гэр бүлийнхэндээ өгнө. Цаашилбал, эрүүл зөв хооллолтын үндэс болно. Нөгөөтэйгүүр гэр бүлийнхнийх нь сэтгэгдлээр хүүхдийн чадамжийг үнэлэнэ. Түүнчлэн сургуулиас авсан мэдлэгийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж, бусдад зөвөөр түгээж байгаагаас хүүхдийн чадамжийн төвшинг  тодорхойлно. Ийнхүү суралцагчийн ойр орчмын хүмүүсийн хандлага, харилцаа, ойлголтоос тандалт хийж үнэлгээнийхээ үндэс гэж үздэг. Мөн сурагчийн өөрчлөлтийн явцыг цахим тэмдэглэл болгон хөтөлж архив үүсгэн төгсөхөд нь блокчейнээр баталгаажсан чадамжийг цахим бичлэгээр нь хүлээлгэж өгнө. 

Эрүүл хооллохоос гадна эрүүл бие бялдартай байх ёстой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цахимаар хичээл орсон нь зайлшгүй шаардлага байсан хэдий ч дэлгэцээс хэт хамааралтай болсноор нуруу, аарцаг яс, хөл гар болон нүдэнд нэн тэргүүнд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тэгэхээр нуруу болон нүдийг хэрхэн хамгаалах дасгалыг заагаад өгнө. Түүнийг суралцагч маань ядрах үедээ хийж хэвшсэнээр сөрөг үр дагавараас өөрийгөө хамгаалах боломжтой.

-Цахимаар хичээл хийж байгаа хүүхдүүдээ харахаар төвлөрөхгүй бас ойлгохгүй байгаа ч дүнгээ авахын тулд хуулан бичлэг хийгээд байна уу гэж хардаг. Гэхдээ багш болон хүүхдүүдийг буруутгах аргагүй байна шүү дээ?

-Цахимаар хичээл хийж байх явцдаа хүүхэд ядарсан үедээ эд эрхтэнээ сэргээх дасгалыг төвөггүй хийдэг байх учиртай. Үүний тулд сэтгэлийн боловсрол хэрэгтэй байгаа юм. Манай сургуулийн хувьд үүнийг “Ухамсарт суурилсан боловсрол” сэдэвтэй цогц хичээл болгон орж байна. Хүний анхаарал төвлөрснөөр хүн маш сайн сурдаг. Гэхдээ сурна гэдэг нь цээжлэхийн нэр биш. Ухамсарт суурилсан боловсролын хамгийн бүдүүлэг хэлбэр нь цээжлэх. Харин өөрийнхөө уураг тархийг захирч хийж, хэрэгжүүлж чадвал ухамсарын дээд төвшинд хүрснийг илтгэнэ. Тэгэхээр манай ирээдүй хойч болсон хүүхдүүд энэ хэмжээнд өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж хүсч байна. Учир нь ухамсар нь дээд төвшинд хүрснээр иргэншсэн хүний нийгэм бий болно. Энэ мэтчилэн энгийн атлаа хүн бүр мэддэг зүйлсийг зөв талаас нь хөгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн бага наснаас нь санхүүгийн боловсролыг эзэмшүүлэх зэрэг хүн бүрийн алхам тутамдаа хэрэглэж байдаг зүйлсийг сургаснаар чадамжид суурилсан виртуал хөтөлбөрийн гол зорилго биелэлээ олно.

-Блокчейн технологи болон виуртал хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэвтрүүлэхийн тулд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Хүмүүст нийтлэг ойлголт алга. Хүн яах гэж сурдаг вэ гэдгийг өөрсдөөсөө нэг асуугаад үзээрэй. Хэр цээжилсэн бэ. Түүнийгээ түгдрэлгүй уншиж байна уу гэдгээс хамаарч сайн, муу дүн авах нь чухал уу эсвэл ирээдүйд сайхан амьдрахын төлөө мэдлэг олох гэж байна уу.  Эндээс л хариу нь гарах учиртай.  Хэрэв сайхан амьдрахыг хүсч байгаа бол янз бүрийн чадамжтай байх ёстой. Түүгээрээ өөрийнхөө амьдралыг авч явахаас гадна бусдад зөв үлгэр дууриал үзүүлэхийн сацуу сайн сайхан амьдрах орчныг бүрдүүлснээр амар амгалан, сайхан амьдарна шүү дээ. Санхүү, эдийн засаг, бизнес гэдэг нь хүний амьдралаас огт өөр зүйл биш. Хүн сайхан амьдрахын тулд мөнгөтэй байхыг зорино. Үүнийг бий болгохын тулд ажил хөдөлмөр хийх учиртай.  Мөнгөө зөв зарцуулах санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс хэвлэл мэдээллээр дамжуулан боловсролын салбарт виртуал хөтөлбөрийг блокчейн технологит суурилсан системээр дамжуулан суралцсанаар хувь хүнд чадамж эзэмших боломж бий болно. Нөгөөтэйгүүр энэ хөтөлбөрийг монголчууд өмнө нь ашиглаж байсан гэвэл итгэх үү. Танхимд сууж суралцахаас өмнө аав, ээж, ах, эгч нь үлгэрлэж зааж, чиглүүлж сургадаг байсан шүү дээ. Монголчууд “Ах нь хэлж, дүү нь сонсдог” хэмээн санамсаргүй хэлсэн үг биш л дээ.

Нэгдсэн үндэстний байгууллагын олон улсын байгууллагаас гаргасан боловсролын зөвлөмж бий. Хүн бол насан туршдаа суралцдаг. Тэгэхээр багшийн үзэгний үзүүрээр хүүхдийн хувь заяаг шийдэх үү эсвэл ойр дотны хүмүүсийн үнэлэмжийг үндэслэн дүгнэх үү гэдэг сонголт бий болж байна. Мэдээж хүн бүр үр хүүхдээ сайн боловсролтой болгохыг хүсч байгаа. Үүнийг буруутгах гэсэнгүй. Харин боловсрол эзэмшинэ гэдэг нь их даалгаварт дарагдан маш их ядрахын нэр биш. Тэгэхээр хүн сурч боловсрохдоо ямар ч тээргүй, баяр хөөртэй, хүсэл тэмүүлэлтэй байвал сургалтын чанар сайн байна. Бодитой боловсролыг эзэмшиж байна гэж итгэж болно. Манай сургуулийн “Чадамжид суурилсан шаталсан виртуал нээлттэй хөтөлбөр”-өөр суралцсанаар мэргэжлийн чадамжтай, эерэг зөв хандлагатай болж төлөвших суурь болох юм.

-“Чадамжид суурилсан шаталсан виртуал нээлттэй хөтөлбөр” хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

-Манай сургууль 2020 оны нэгдүгээр сард зарласан боловч хүмүүс төдийлөн хандаагүй. Тиймээс ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийг бэлтгэл хөтөлбөр гэж эхлүүлсэн. Мөн мэргэжлийн боловсролын сургуулиудийн хүүхдүүдэд энэ хөтөлбөр хэрэгтэй гэж санал тавьсан боловч хүлээж аваагүй. Магадгүй шинэ тутам хөтөлбөр учраас хүмүүс ойшоогоогүй болов уу. Нөгөөтэйгүүр бид энэ хөтөлбөрийнхөө давуу талыг харуулж чадаагүй гэж дүгнэж байгаа. Энэ хугацаанаас хойш дөрвөн төрлийн хөтөлбөрт 100 шахам хүн суралцаж хүмүүст өөрийнхөө туршлагыг хуваалцсанаар өнөөдрийн байдлаар хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа нь анзаарагдсан.

-Цахим технологи ашиглан чадамж эзэмших хэмжээнд хүүхдийг сургах боломжтой юм бол нэг ангид суралцах хүүхдийн тоог хязгаарлахгүй байж болох уу?

-Монголын хүн ам 3.2 сая. Монголчууд гар утасны хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа гэдэгт би хувьдаа итгэдэг. Учир нь таван сая орчим гар утасны дугаар ашиглагддаг гэсэн тоон баримт бий. Зарим хүн 2-3 дугаар ашигладаг юм байна. Хов ярьж, бууддаг тоглоом тоглож байхаар эрүүл байх, чадамж эзэмшихэд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Тэгэхээр бид цахимаар суралцах бүрэн боломжтой. Түүнчлэн бие биелгээ сурч түүхээрээ бахархан уламжлалаа сэргээхийн сацуу түүнийг видео бичлэг хийн цахим орчинд түгээх боломжтой. Үүнийг хүүхдүүд элбэг чадна. Элдэв хов жив, хэрүүлийн тухай үзэж, сонсч байхаар өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллийг хүүхдүүдийнхээ сурч боловсорч байгааг үзэх нь илүү тайвшрал шүү дээ. Нөгөөтэйгүүр манай улсын хувьд нийслэл төдийгүй орон нутагт интернэт хэрэглэх орчин бүрдсэн. Тэгэхээр суурь нь аль хэдийн бүрдсэн учраас арга зүйгээ өөрчлөн суралцах боломж бүрджээ. Боловсролын системийн шинэчлэл үүнээс эхлэх учиртай. Үндсэндээ бид шинэчлэлийг хийж, хэрэгжүүлснээр зардал өндөртэй олон байшин барих шаардлагагүй болно. Энэ нь улсын төсвийн ачаанаас хугаслах юм шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.28 ДАВАА № 128 (6605)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 48 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 48 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 48 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 48 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 48 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 48 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 48 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 48 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 48 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 48 мин