Халдварын дэглэм зөрчсөн Английн Эрүүл мэндийн сайд огцорлоо

2021-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Зай барих дэглэм баримтлахгүйгээр туслахтайгаа үнсэлцсэн зургийг Sun  сонин нийтэлсний дараа Английн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр Ерөнхий сайдад өгсөн өргөдөлдөө “Цар тахлын энэ хэцүү цаг үед бүхнээ золиосолсон хүмүүсийн төлөө огцрох нь шударга үйлдэл мөн. Эдгээр дүрмийг гаргасан хүмүүс өөрсдөө мөрдөх ёстой. Тиймээс би огцрох ёстой. Одоогийн Ерөнхий сайд Эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын нарийн бичгийн даргаасаа огцорч байхыг би харсан. Дүрэм зөрчсөндөө гэр бүл болон ойр дотны бүх хүнээсээ уучлал гуйж байна” гэж бичжээ.

Гэвч Борис Жонсон түүний өргөдлийг хүлээн авсандаа харамсаж байгаа илэрхийлжээ. Тэрбээр “Мэтт Хэнкокын хийсэн бүхнээр бахархаж байна. Дан ганц цар тахлын үед ч биш түүнээс өмнө үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж байсан. Төрийн албанд оруулсан хувь нэмэр тань эцэслэхгүй гэдэгт итгэж байна. Дэмжлэг бүхэнд тань талархлаа” гэв.

Мэтт Хэнкок болон  Эрүүл мэндийн газрын гүйцэтгэх захирал Жина Коладангело нар хоёул гэр бүлтэй төдийгүй  Хэнкок гурван хүүхэдтэй аж. Тэдний үнсэлцэж буй зургийг тавдугаар сарын 6-нд Эрүүл мэндийн яаманд авсан тухайгаа Sun  сонин мэдээлжээ.

Мэтт Хэнкок огцрохоос гадна Жинатай үүсгэсэн харилцаанаасаа үүдэн 15 жил ханилсан эхнэрээсээ салж болзошгүй хэмээн таамаглаж байна. Жина ч мөн гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгчээ.Эрүүл мэндийн шинэ сайдаар 2019-2020 онд Сангийн сайдаар ажиллаж байсан, өмнө нь Дотоод хэргийн сайд байсан Сажид Жавид томилогдсон байна.

Эх сурвалж: BBC

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 29 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17