Австрали:Хөл хорио ч дельта вирусыг зогсоож чадсангүй

2021-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Халдварыг хяналтнаасаа алдахгүйгээр тогтмол барьж байсан учир Австрали улс хатуу хязгаарлалт тогтоож байгаагүй. Гэвч сүүлийн өдрүүдэд халдварын тоо, тэр дундаа мутацид орсон вирус тархаж эхэлсэнтэй холбоотойгоор Австралийн Сидней  болон хэд хэдэн хот хоёр долоо хоногийн турш анх удаа хатуу хөл хорио тогтоосон. Гэсэн хэдий ч  Шинэ Өмнөд Уэльс мужид хоёр дахь өдрөө 30 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг өнөөдөр зарлалаа.  Ийн тус мужид дельта хувилбараар халдварласан иргэний тоо 110 хүрсэн бөгөөд цаашид нэмэгдэх төлөвтэйг мужийн захирагч анхааруулжээ.

Энэ талаар Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч Глэдис Бережиклиан “Мутацид орсон вирус ямар их аюултай байдгийг сүүлийн хэд хоног бид мэдэрлээ. Хөл хорио тогтоож, өөрсдийгөө тусгаарласан ч халдварын тоо цаашид нэмэгдсээр л байна. Учир нь бид хэдийнэ дотор орчинд мутацид орсон вирусыг тараажээ” гэж ярьсан байна. Харин мужийн Эрүүл мэндийн сайд Брэд Хаззард “Энэтхэгт анх илэрсэн дельта хувилбар бол маш аймшигтай дайсан. Бид ч ямар хязгаарлалт тогтоосон энэ вирус хэрхэн халдварлахаа мэддэг бололтой” гэв.

Тиймээс хэд хэдэн муж ирэх сарын 9 хүртэл иргэдээ гэртээ байхыг уриалжээ. Энэ тухай Ерөнхий сайд Скотт Моррисон “Хөл хорионд тэвчээртэй байгаа иргэддээ баярлалаа. Бид хамтдаа энэ хэцүү цаг үеийг даван туулна. Дэлхийн эргэн тойронд уй гашуу авчирч байгаа цар тахлын нөлөө өдрөөс өдөрт Австралид ойртсоор байна” гэв. Энэ халдварын тархалтыг вакцинжуулалт удаан байгаатай холбоотой хэмээн шүүмжлэгчид Засгийн газрыг буруутгаж байна. Учир нь хэрэв хүн амын ихэнх нь вакциндаа хамрагдсан бол хөл хорио тогтоох шаардлагагүй байсан гэж ажиглагчид үзэж байна.Учир нь одоогийн байдлаар Австралийн насанд хүрсэн хүн амын гурван хувь нь бүрэн тундаа, 25 хувь нь эхний тундаа хамрагджээ.

Эх сурвалж:BBC

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17