Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Е-Commerce” сургалтыг зохион байгууллаа

2021-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Харин ээлжит цуврал сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “E-Commerce”  нэртэйгээр амжилттай зохион байгууллаа.

“E-Commerce” сургалтыг онлайн хэлбэрээр явуулсан бөгөөд цахим худалдааны зах зээл, чиг хандлага сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд өнөө үеийн бизнесийн салбарт манлайлж буй эмэгтэйчүүд, тэдний төлөөллүүд оролцсон юм. Мөн Этүгэн Их Сургуулийн Санхүүгийн боловсролын багш С.Оюунчимэг, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн гүйцэтгэх захирал С.Уянга нар уригдаж, оролцогчдод сургалт явууллаа.

Мөн энэ үеэр Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа. Уг зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэх болон бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой шинэ бүтээгдэхүүн юм.

Цаашид Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зорилго бүхий олон шинэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эрхэм харилцагч та бидний зохион байгуулах дараа дараагийн үйл, ажиллагаа, хөтөлбөрүүдтэй хамт байгаарай.

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 7 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18