Ерөнхийлөгч “МоАХ” ТББ-ыг Улсын Баатар цолоор шагналаа

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ерөнхийлөгч Х. Баттулга 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр 209 дүгээр зарлиг гаргаж, “Монголын Ардчилсан холбоо” /МоАХ/ төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.

Зарлигт :

“Шударга бус, хараат дэглэмийн эсрэг өөртөө эзэн байх, үндэстнээ хамгаалах, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн мянга, мянган залуусын үүсгэл санаачилгын илэрхийлэл болж үүсэн байгуулагдаж, Ардчилсан хувьсгал болон байгуулагдсанаас хойших түүхийн туршид ардчилал, шударга ёсны төлөө тэмцсэн нийт иргэдийн нэгдэл болсон “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн зүй бус үйлдлийн эсрэг тэмцэж ирсэн “Монголын Ардчилсан холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид болон Монголын нийт иргэдийн шударга ёсны төлөөх тэмцэл өрнөн бадарч, Монгол Улсад шударга ёс тогтох хүртэл шударга ёсны ариун үйлсийн төлөө тэмцэж буй нийт иргэдээ Монгол түмнээрээ үргэлжид уухайлан дэмжиж байхыг уриалж байна” гэжээ.

“МоАХ” ТББ-ыг төлөөлж:

МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Дарьсүрэнгийн Сүхбаатар,

МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, бэлтгэл офицер, Бригадын генерал Баянмөнхийн Билэгт,

МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, МоАХ-ны Тамгын газрын дарга Сэдэдийн Эрдэнэцогт,

“Монголын социалист ардчилсан хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч, “Ситинет” компанийн зөвлөх, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан Пунцагийн Улаанхүү,

“Шинэ дэвшилт холбоо”-ны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Намсрайноровын Цэнгэл,

Нийслэлийн Багахангай дүүргийн МоАХ-ны дарга Баатарын Болор-Эрдэнэ нар шагналаа гардан авлаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

“GUYS” хамтлаг “Эр хүн” дуундаа зориулан клипний уралдаан зарлалаа

“GUYS” хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д гурван зүйлийн талаар мэдэгдэл хийлээ.

6 мин
Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

9 мин
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

38 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Тавтай морил, эрхэм Нарүхито

57 мин
Ж.Чинбүрэн:Утааны сонсголыг нээснийг мэдэгдэе

Ж.Чинбүрэн:Утааны сонсголыг нээснийг мэдэгдэе

1 цаг 2 мин
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын тө

6 цаг 48 мин
Утаа бол геноцид, Улаанбаатарын бүх хүн хохирогч нь!

Утааны албан ёсны сонсгол өнөөдөр эхэлнэ. Гэхдээ утааны сонсгол болохоосоо өмнө

7 цаг 8 мин
Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!

2025 оныг “...Үндэсний баялгийн сан тойрсон үндэсний тулаантай жил болно” гээд байсан нь үнэн болж таарав

7 цаг 8 мин
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

23 цаг 24 мин