“COVID-19 Delta” HangSeng индексийг унагалаа

2021-06-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬБАЗАР

 

“Зууны мэдээ” сонин “Голомт капитал” ҮЦК-тай хамтран хөрөнгийн болон таваарын зах зээлийн онцлох мэдээллийг хүргэдэг билээ.

Ази Номхон далайн улс орнуудын цар тахлын нөхцөл байдал сүүлийн саруудад хүндэрч, дэлхийн худалдааны томоохон оролцогч болох БНХАУ-ын Guandong мужид “Covid 19” delta вирусийн тархалт нэмэгдэж хөл хорио тавьсан. Мөн АНУ-ын инфляцын төвшин өссөн зэрэг олон шалтгаануудаас болоод  зарим индексүүд унаад байна.

Тухайлбал, Хонгконгийн биржийн голлох үзүүлэлтүүдийн нэг болох HangSeng индекс өнгөрсөн хоёрдугаар сард энэ оны оргил цэг дээр буюу 31089 хүрсэн бол өнөөдрийн байдлаар тус үзүүлэлтээс даруй найман хувиар унаад байна.

Энэ нь дээр дурдсанчлан ихэвчлэн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой унаад байсан бол сүүлийн долоо хоногт АНУ-ын инфляцын төвшний талаарх сөрөг мэдээлэлтэй холбоотой АНУ-ын хөрөнгийн биржийн индексүүдийн даган 0.03 хувиар уналаа. АНУ-ын индексүүд жилийн өмнөх үеэс таван хувиар өссөн байгаа бөгөөд энэ нь 2008 оноос хойш өсөөгүй хамгийн өндөр өсөлт юм. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан 2021 оны инфляцын таамаглалаа 2.4 хувиас 3.4 хувь болгон өсгөсөн юм. Харин БНХАУ-ын хувьд таван сарын ХҮИ жилийн өмнөх үеэс 1.3 хувиар өссөн буюу түүхэн үзүүлэлтүүдтэй харьцуулахад харьцангуй бага байна. Жишээлбэл 2020 оны тавдугаар сард ХҮИ 2.4 хувь, 2019 оны тавдугаар сард 2.7 хувьтай байсан байна.

Гэсэн хэдий ч БНХАУ нь цар тахлын дараагаар эдийн засгийг тогтворжуулах их хэмжээний дэмжлэгүүдийг олгосон мөн аж үйлдвэрлэлийн орц түүхий эд бүтээгдэхүүнүүдийн ханш маш хурдацтай өссөн зэрэг үндэслэлүүдээр ХҮИ богино хугацаанд хурдацтай өсөх төлөвтэй байгаа тул БНХАУ-ын засгийн газраас таваарын бүтээгдэхүүний ханшийг барих бодлого хэрэгжүүлж байна. Хонгконгийн биржид бүртгэлтэй компанийн 20 хувь нь БНХАУ-ын компаниуд тул бид БНХАУ-ын зах зээлийн онцлох мэдээллүүдийг харж байх шаардлагатай.

 

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ИНДЕКСҮҮД ДАХИН УНАХ МАГАДЛАЛТАЙ ГЭВ

 

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын хөрөнгийн биржийн индексүүд ойрын хугацаанд үзүүлээгүй өндөр өсөлтийг үзүүлжээ. Инфляцын төвшин өсөөд байгаа нь богино хугацааных гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа бөгөөд Allianz-ын эдийн засагч Mohamad El-Erian “Холбооны нөөцийн сан бондын худалдан авалтаа нэмэгдүүлэхгүй гэсэн хүлээлттэй холбоотой хувьцааны ханшууд өсөж байна, одоогийн байдлаар индексүүдийн өсөлт маш өндөр байгаа тул зах зээл эргээд хэвийн нөхцөл байдалдаа ороод байна” гэж мэдэгджээ. Мөн түүний үзэж байгаагаар зах зээл хэдий хэвийн нөхцөл байдалдаа орсон ч Холбооны нөөцийн сан удахгүй мөнгөний чанга бодлого барьж бондын худалдан авалтаа ихэсгэж, хүүгийн төвшинг нэмэгдүүлснээр маш хурдацтай өсөөд байгаа инфляцын төвшинг барих өндөр магадлалтай байгааг өөрийн харилцагчиддаа сануулсан байна. Wallstreet-ийн томоохон тоглогчид инфляцын төвшний асуудал болон Холбооны нөөцийн сангийн шийдвэртэй холбоотойгоор бүгд өөр өөрийн байр суурьтай байгаа аж. Мөн цаашид зах зээл хаашаа явах нь тодорхойгүй хэвээр байгаа хэдий ч ихэнх шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн сан зах зээлээ унагаах шийдвэр гаргахгүй гэсэн хүлээлттэй байна.

 

“DOW JONES” ГУРАВДУГААР САРЫН РЕКОРДОО ЭВДЛЭЭ

 

Өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн сан энэ оны инфляцын таамаглалаа өсгөсөн бөгөөд үүнийг дагаад хөрөнгийн биржийн индексүүд ч ялимгүй унасан. Тэгвэл өчигдрийн арилжаагаар зах зарим индекс өндөр өсөлтийг үзүүлжээ. Тодруулбал “Dow Jones Industrial Average” 586.89 нэгжээр буюу 1.8 хувиар өсөж 33876.97 хүрснээр гуравдугаар сарын 5-ны өдрөөс хойш хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлсэн бол “S&P 500” 1.4 хувиар өсөж 4224.79 хүрсэн байна. Харин “Nasdaq Composite” индексийн хувьд Amazon, Tesla, Nvidia, Netflix зэрэг технологийн салбаруудын хувьцаа унасантай холбоотой бусад индексүүдээсээ ялимгүй бага буюу 0.8 хувийн өсөлт үзүүлжээ. Өндөр өсөлт үзүүлсэн салбаруудын хувьцааг дурдвал эрчим хүчний салбарын “Devon Energy” долоон хувиар, Occidental Petroleum 5.4 хувиар өссөн бол агаарын тээврийн “Norwegian Cruise Line” болон “Boeing” тус тус гурван хувиар, банкны салбараас “JPMorgan” 1.7 хувь, “Bank of America” 2.5 хувь өсөлтийг тус тус үзүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.23 Лхагва № 125 (6602)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 40 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 40 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 40 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 40 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 40 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 40 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 40 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 40 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 40 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 40 мин