ДЭМБ:COVAX хөтөлбөр ядуу орнуудыг вакцинаар хангаж чадахгүй байна

2021-06-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ядуу орнуудад COVID-19 эсрэг вакциныг түгээж байгаа ч зорилтот хүн амд хүрэлцэх хэмжээний тунг нийлүүлж чадахгүй байгаагаа ДЭМБ өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар ДЭМБ-ын ахлах зөвлөх, доктор Брюс Айлвард “COVAX хөтөлбөрийн хүрээнд 131 орон 90 гаруй сая тун вакциныг хүлээн авсан. Гэхдээ нь энэ нь дэлхий даяар тархсан вирусаас бүх хүн амыг хамгаалах хангалттай хэмжээний вакцин биш. Хөтөлбөрт хамрагдсан бага орлоготой 80 орноос тал хувь нь ч хангалттай хэмжээний вакцинаа хүлээн авч чадсангүй. Тиймээс улс орнууд нэмэлт вакцин хандивлаж, ядаж тал хувьд нь хүргэхийг уриалж байна. Гэхдээ бодит байдал дээр үүнээс их ч байж магадгүй. Энэ дутагдлаа нөхөхийн тулд зарим орон зах зээлийн үнээс хэд дахин илүү төлбөр төлж байна” гэв.

Баян орнууд төсвийг нь бүрдүүлэн ядуу орнуудад вакцин нийлүүлэх зорилготой COVAX хөтөлбөр энэ оны сүүлээр гэхэд дэлхий дахиныг хоёр тэрбум тун вакцинаар хангахаар зорьж байна. Ингэхдээ тухайн улсын хүн амын хамгийн багадаа 20 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг хандивлах юм. Гэхдээ вакцины үйлдвэрлэл хойшилсонтой холбоотойгоор нийлүүлэлт мөн удааширч байна.  

Африк тивийн хүн амын хоёр хүрэхгүй  хувь нь вакцинд хамрагджээ

Африкийн зарим оронд цар тахлын гуравдугаар давлагаа эхэлж, вакцины дутагдалд оржээ. Тухайлбал,  Африк тив 40 сая тун вакциныг тарьсан нь нийт хүн амын хоёр хувьд ч хүрэхгүй байгаа юм. Тиймээс Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамапоса тус улсын Засгийн газар хурдацтай тархаж буй халдварыг зогсоохын тулд тэмцэж байхад баян орнуудыг вакцин нөөцлөхөө зогсоохыг уриаллаа. Мөн вакцины хомсдолоос сэргийлэхийн тулд Өмнөд Африкийн Засгийн газар вакцин үйлдвэрлэх төв байгуулахаар COVAX хөтөлбөртэй хамтарч ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар Уганда, Зимбабве, Бангладеш, Тринидад ба Тобаго гэсэн орнууд вакцины хомсдолд орсноо зарлаад байна.

Саяхан болсон “Их-7”-гийн уулзалтын үеэр тус холбооны улсууд ядуу орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлах тохиролцоонд хүрсэн.Энэ хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  55 сая тун вакцин хандивлахаар төлөвлөж байгаагаа даваа гарагт зарлав. Үүнийхээ 41 сая тунг COVAX  хөтөлбөрт, 14 сая тунг нь нэн шаардлагатай бусад оронд нийлүүлэх юм байна. Энэ 55 сая тун нь өмнө COVAX  хөтөлбөрт хандивлахаар амласан 500 сая тун вакцины тоонд багтахгүй аж.

Барууны орнуудын удирдагчид цар тахлын хямралын ноцтой үед зөв арга хэмжээ авч, хурдацтайгаа ажиллаж чадахгүй байгааг шүүмжиллээ. Учир нь халдварыг бүхэлд нь зогсоох арга нь дэлхийн зорилтот хүн амыг бүгдийг нь вакцинжуулах юм. Энэ талаар Цагаан ордын хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки “Вакцины нийлүүлэлт, бага хэмжээний хандив бол үнэндээ бидэнд тулгарсан хамгийн том асуудал биш. Гэхдээ энэ бол Геркулийн ложистик сорилт” гэж ярьжээ.

Эх  сурвалж:BBC

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17