Ирэх намар төлөвлөсөн хэмжээндээ ургац авах боломж бүрдлээ

2021-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 368.3 мянган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал,  өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавин ажилласан. Өнөөдрийн байдлаар нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийснээр  улсын хэмжээний үр тарианы тариалалт 104.5 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт  103.2 хувь, төмс 87.1 хувь, хүнсний ногоо 81.3 хувь, малын тэжээл 57.7 хувь, тосны ургамал 164.2 хувьтай байна.

Орон нутгаас авсан мэдээллээр нийт улаанбуудай тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онц сайн үнэлгээтэй гарч байна. Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт 5, 6-р сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой. Хэдийгээр цаг агаар бага зэрэг сэрүүхэн байсан ч чийг хангалттай хэмжээнд байсан учраас таримлын өсөлт хөгжил, ургалтад таатайгаар нөлөөлсөн. Ингэснээр ирэх намар төлөвлөсөн хэмжээний ургацаа авах боломж үндсэндээ бүрдлээ.

Яг одоо буудайн талбайд ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж, өсөлтийг идэвхжүүлдэг органик бордоонуудыг буудайнд өгөх, хортноос хамгаалах ажил ид өрнөж байна.

Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 768 иргэн, аж ахуйн нэгжийн  зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 316 иргэн, аж ахуйн нэгжид 38.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан хүсэлт гаргасан 576 иргэн,  аж ахуйн нэгжид 12.6 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 347.9 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 43.3 тн/л ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр ХААДС-аас олгоод байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 14 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 46 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 47 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 59 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 6 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 7 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 26 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 26 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин