С.САРУУЛ
COVID-19 цар тахлын тохиолдол нэмэгдэн, эмнэлзүйн шинж тэмдэгээс хамаарч гэрт нь эмчлэх, тусгаарлах иргэдийн тоо эрс өссөн. Аудитын байгууллагын шалгалтаар эмийн сангууд вирусын эсрэг Арбидол зэрэг эмийн үнийг 46 хувь нэмэгдүүлж зарж байгаа нь тогтоогдоод байгаа юм. Тэгвэл ШӨХТГ-аас вирусын эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн төрөлд оруулах саналыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад хүргүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn