Дэлхийн банк: Оны төгсгөлд 100 сая хүн туйлын ядуу ангилалд орно

2021-06-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТӨГС

 

Цар тахлын дэгдэлт эхэлснээс хойшхи хугацаанд дэлхийн эдийн засгийн хамгийн хүчтэй сэргэлт энэ онд болж байгааг Дэлхийн банкнаас өнгөрсөн долоо хоногт онцлов. Гэвч энэхүү сэргэлт нь улс орнуудад жигд бус байна гэв. Дэлхийн эдийн засаг энэ онд 5.6 хувь болж хурдацтай өсөх төлөвтэй байгаа нь АНУ, Хятад зэрэг томоохон орнуудад тулгуурласан дүн. Харин хөгжиж буй орнуудын дунд нэг хүнд ногдох ДНБ удаан хугацааны туршид COVID-19-ийн өмнөх дээд түвшингээс доогуур хэвээр байх төлөвтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, цар тахал намдахгүй байгаа нь юуг ч тодорхой бус болгож байгаа гэсэн байна.  Дэлхийн эдийн засагт голлох тоглогч болж байгаа АНУ, Хятад тус бүр 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн дөрөвний нэг орчмыг эзлэх төлөвтэй байна. АНУ-д төсвийн асар их дэмжлэг, нийгмийн халамж, мөн хурдацтай явагдаж байгаа вакцинжуулалтын хүчээр эдийн засаг нь 6.8 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 1984 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох аж. Харин БНХАУ-ын эдийн засаг тогтвортой, дунд зэрэг өсөх хандлагатай байна гэж Дэлхийн банк дүгнэжээ.

Тэгвэл хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн өсөлт энэ онд зургаа хүртэл хувиар өсөх төлөвтэй байгаа ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байгааг онцолжээ. Цаашид цар тахал энэ хэвээр удаан үргэлжилбэл хөл хорио, боловсрол, хөрөнгө оруулалт, өр, зээл гэх мэтээс шалтгаалж төдийлөн өсөлт үзүүлж чадахгүй хэвээр байна. Засгийн газрууд иргэддээ үзүүлж байгаа бодлогын дэмжлэгээ аажмаар хумьснаар 2022 онд энэ бүлгийн эдийн засгийн өсөлт дунд зэрэг  байх төлөвтэй гэжээ.

Харин вакцинжуулалт удааширсан бага орлоготой эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банкнаас 2.9 хувь болгож бууруулжээ. Бүс нутгийн хувьд сэргэлт нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт хамгийн хүчтэй байх төлөвтэй байгаа нь Хятадаас шалтгаалж байна. Харин Өмнөд Азид буюу Энэтхэг, Балбад халдварын тархалт эрчимтэй байгаа нь асуудал дагуулж байна.  Ойрхи Дорнод ба Хойд Африк, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд 2020 оны агшилтыг нөхөхийн тулд багахан өсөлттэй байх төлөвтэй байна гэв.

Зургадугаар сарын урьдчилсан мэдээгээр эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд хүн амаа бүрэн вакцинжуулснаар энэ оны эцсээр цар тахлыг үр дүнтэй дарах болно гэж таамаглаж байна. Гэсэн хэдий ч цар тахал дэлхий дахинд хөгжлийн ололт амжилтад ноцтой ухралт авчирсан гэж үзэж байна. Энэ онд нэг хүнд ногдох орлогын өсөлт нь хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын дунд 4.9 хувь байх төлөвтэй байгаа боловч бага орлоготой орнуудад үндсэндээ хавтгай байх төлөвтэй байна. 2020 онд алдсан нэг хүнд ногдох орлогыг 2022 он гэхэд шинээр гарч ирж буй зах зээл, хөгжиж буй орнуудын гуравны хоёр орчим хувь нь нөхөж чадах бол , буурай бага орлоготой орнуудын дөрөвний гурав нь нөхөж чадахгүй гэжээ. 2021 оны эцэс гэхэд 100 орчим сая хүн туйлын ядууралд дахин орох төлөвтэй байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, мэргэжилгүй, албан бус ажилчдад хүнд байх тул санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Учир нь дэлхийн эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэн инфляцийн төвшин улс орнуудад нэмэгдэж байна гэв.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, инфляцийн өсөлт хурдацтай явагдаж байгаа нь бага орлоготой орнуудын хүнсний аюулгүй байдлыг улам хүндрүүлж болзошгүй юм. Бодлого боловсруулагчид инфляцийн түвшинг өсгөхгүй, хүнсний бүтээгдэхүүний үнийн ачааллыг бууруулахын тулд ажиллах ёстойг анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн сэргэлт нь хөгжингуй болон хөгжиж буй орнуудад ашигтай байгаа бол буурай орнуудад нааштай байдал ажиглагдахгүй байгаа аж.

Дэлхийн банк улс орнуудын эдийн засгийн байдлыг ийнхүү тоймлож байх хооронд манай улс дэлхийд өрсөлдөх чадвараараа хамгийн муу орнуудын тоонд орсныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Улс орнуудын өрсөлдөх чадварыг засаглал, дэд бүтэц, эдийн засгийн үр ашиг, бизнесийн тамир тэнхээ гэсэн дөрвөн үзүүлэлтээр хэмждэг. “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгаанд дэлхийн 65 улсыг харьцулахад манай улс 60 дугаарт жагссан байна. Манай улс өнгөрсөн оныхоос дээрх дөрвөн үзүүлэлтээр бүгдэд нь буурсан дүн үзүүлжээ. Монгол Улсад тулгамдаж байгаа гол асуудлууд нь  экспортын саад бэрхшээл, компаниудын үйл ажиллагаа доголдсон, цомхтгол хийсэн нь ажилгүйдлийг өсгөсөн, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн нь санхүүгийн салбарт бэрхшээл боллоо. Бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляцын дарамт өслөө гэж тайланд онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.21 ДАВАА № 123 (6600)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 22 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 22 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 22 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 22 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 22 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 22 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 22 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 22 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 22 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 22 мин