Б.ДОЛЖИНЖАВ
COVID-19 цар тахал, үүнээс үүдсэн хөл хорио дэлхийг бүхэлдээ амьдралын хэв маягаа өөрчлөхөд хүргэв. Халдварын тархалтаас сэргийлж, дархлаагаа дэмжихийн тулд дасгал хөдөлгөөн хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тиймээс эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлж, биеэ эрүүлжүүлж, бие галбираа гоолиг хэвээр хадгалахад тань туслах иогийн төрөл болон сургалттай холбоотой багц мэдээллийг хүргэж байна.
Иогийн төрөл
1. Эхлэн суралцагчдад хамгийн тохиромжтой Хатха иог
Удаан, тайван хэмнэлтэй гол анхаарлаа зөв амьсгалах болон бясалгахад хандуулдаг иогийн энэ төрөл XV зууны үед Энэтхэгт үүссэн.Эхлэн суралцагчдад хамгийн тохиромжтой. Учир нь Хатха иогийг иогийн бүх төрлийн үндэс гэж үздэг. Тиймээс өмнө нь иог хийж үзээгүй бол эхлээд 1- 2 сарын Хатха иогийн ангид хичээллэх нь иогийн талаарх ойлголтыг авахад танд тустай. Үүний дараагаар өөрийн бие болоод сонирхолд нийцэх иогийн төрлийг сонгон үргэлжлүүлэн хичээллэж болох юм. Хатха иогт явж эхлэснээр та өөрийн биеийг илүү хөнгөн шингэн, тайван, уян хатан болсныг мэдэрнэ. Монголд үйл ажиллагаагаа явуулж буй ихэнх иогийн студи, төвүүдэд Хатха иогийн анги байдаг.
2. Сунгалтаа сайжруулах Виньяса иог
Хатха иогтай адил боловч хөдөлгөөн, асана бүрийг амьсгалтайгаа уялдуулан ямар нэгэн зогсолтгүйгээр үргэлжлүүлэн хийдэг. Анхлан суралцагчид болон туршлагатай иоги нар ч хийж болно. Сунгалтаа сайжруулах, гэдэсний булчингаа сайжруулах, зүрх судасны өвчин, даралт өндөрсөх өвчин болон чихрийн шижин өвчний үед эерэг нөлөөг үзүүлдэг .
3. Тураах Аштанга Иог
Аштанга иог нь Хатха болон Виньяса иогтай ижил төстэй боловч биеийн хүч илүү шаардсан, эрчимжүүлсэн маягтай байдаг. Мөн бас нэг ялгаатай тал нь Аштанга иогийн дасгалууд нэгэн хэвийн бөгөөд бүх дасгалуудыг эхнээс нь дуустал ижил дэс дараалалтай хийдэг. Аштанга иог нь ихэвчлэн наранд мөргөх дасгалаар (Sun Salutation) эхлэдэг. Аштанга иогийг хийхэд хөлс ихээр ялгардаг тул биеэс хорт бодисуудыг гадагшуулалахын зэрэгцээ турааж биеийг чангална.
Аштанга иогийн бас нэг онцлог нь амьсгалын тусгай дасгалыг хөдөлгөөн, асанатайгаа уялдуулан хийдэг. Уг амьсгалах техникийг у-жай-и амьсгал (ujjai breathing) буюу далайн амьсгал гэж нэрлэдэг бөгөөд далайн шуугиан мэт чимээ гарган хамраараа амьсгалаа аван хамраараа гаргахыг хэлдэг..
4. Бодисын солилцоог эрчимжүүлэх Халуун иог
Халуун иог буюу бикрам иог нь ойролцоогоор 30 гаруй жилийн өмнө үүссэн иогийн харьцангуй залуу урсгал юм. Бикрам иогийн хичээллэх ангийг 35-40 градусын дулаантай болгон халаадаг бөгөөд 26 төрлийн поз буюу асанаг эхнээс нь дуустал нэгэн ижил дарааллаар хийдгээрээ Аштанга иогтай төстэй боловч өндөр хэмийн халуунд та урд өмнө хөлөрч байгаагүйгээр хөлрөх болно. Энэ нь хүнийг илүү уян хатан болгох, биен дэх хорт бодисуудыг сайтар гадагшлуулах болон хичээллэх явцад булчин шөрмөс татах гэх мэт гэмтэл авах эрсдлийг бууруулдгаараа давуу талтай. Мөн халуун орчинд илүү хөлөрснөөр биеийн жингээ бууруулах болон биеийн бодисын солилцоог эрчимжүүлэх ач холбогдолтой.Бикрам иогийг эхлэн суралцагчид, туршлагатай иоги нар хийж болох бөгөөд зарим хүмүүс аливаа бэртэл гэмтлийхээ эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хийх нь бий.Хэдийгээр бикрам иог нь тураах, сунгалт сайжруулах, биеийг чангалах гэх мэт олон ашигтай боловч бикрам иогийг анх турших гэж байгаа бол өөрийн биеийн халуунд хэр тэсвэртэй байж чадахыг сайтар бодолцоорой гэж зөвлөмөөр байна.Бикрам иогийн студи нь дан ганц халуун байгаад зогсохгүй чийглэгийн хэмжээгээр ч мөн хэвийн өрөөнөөс илүү байх хэрэгтэй байдаг.
Иогийн сургалтын төвүүд
1.Ари иог студио
Төрөл: Агаарын иог, Иог, Спиннинг, Хүүхдийн иог, Жирэмсний иог. 9-54 насны эрэгтэй,эмэгтэй
бүх хүмүүс хичээллэнэ.
Утас: 9408-3007, 9020-7722,8657
Хаяг: Төв номын сан замын эсрэг талын KFC-н 2-р давхарт
2. SURKA ИОГ
Утас:9963-9292
Төрөл: Бясалгал, Иог,
Хаяг: 4-р хороолол Ундрам центр
3. УЯНГА НҮҮРНИЙ ИОГ
Нүүр, хүзүүнд 57 орчим жижиг булчин байдаг. Эдгээр булчингууд нь их биеийн булчингуудаас нарийн ширхэгтэй, жижиг учир иог хийж идэвхижүүлвэл илүү хурдан үр дүн гардаг онцлогтой. Нүүрний иогийг хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй хэн ч хийж болох ба эрт эхлэх тусмаа илүү үр дүнд хүрнэ.
Нүүрний иог хийснээр:
-Хаван бууж, нүүр жижгэрнэ
-v-line илүү тодорно.
-Цусны болон тунгалагийн урсгал идэвхижсэнээр арьс тайвширч өнгө нь сэргэж, нөсөө толбо багасна.
-Нүүрний бүх хэсгийн үрчлээ багасч арилна
-Унжсан арьс, булчин өргөгдөнө.
-Мөн арьс унжиж, үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
-Давхар эрүү арилна.
Утас:9965-7392
Төрөл: Иог, Нүүрний иог,
Хаяг:аягхаМөрөн Мана эмийн сангийн 2 давхарт
4. VENUS ИОГ СТУДИ
Жингээ хасаж эрүүлжихийн тулд эхлээд сэтгэл зүйгээ өөрчлөх хэрэгтэй. Тэгж чадаагүй цагт мянга сайн үнэтэй юм хэрэглээд тус болохгүй.Виняаса урсгалын иог хийхэд бүхий л булчин ажиллахаас гадна яс холбоос, үе бүхэн өв тэгш болно.
Зөв амьсгалж сурах нь чухалаас гадна нарийн техниктэй цэвэрлэгээний амьсгалаар өөрийгөө цэвэрлэх юм.
Утас:8666-6336
Төрөл:Иог,
Хаяг:Сүхбаатарын талбай зүүн талд CITY TOWER 11-р давхарт
5. ЗЭН ИОГ ЦЕНТЕР
Зэн иог /эмчилгээтэй хосолсон/
- Виньяса иог /power/
- Виньяса иог / yin/
- Хүүхдийн иог
- Виньяса иог /hatha/
- Жирэмсэний иог
- Виньяса иог /ashtanga/ үйл ажиллагаагаа явуулж байна.
Утас:9994-4510, 8900-5484
Төрөл: Иог,
Хаяг: Blue sky tower зүүн талд Гранд оффис Центр 3-32 тоот
6.ЛОТУС ИОГ
Энэ төв нь эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хэн бүрт аз жаргалтай, утга учиртай амьдралын хэв маягаа нээн олоход нь туслах зорилгоор мэргэжлийн, ур чадвартай, найрсаг баг бүрэлдэхүүн, тав тухтай орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. 6-аас дээш насны хүн бүрийн онцлогт тааруулан хүүхдийн иог, анхан шат, ахисан анхан шат, дунд шатны иог, жирэмсний иог, галбиржуулан тураах иог, ахмадын буюу зөөлөн иог, спортын иогийн хөтөлбөрийг тус тус санал болгодог.
Утас:7733-1001
Төрөл:Жирэмсний иог, Ахмадын иог, Иог, Хүүхдийн иог,
Вэбсайт:www.lotusyoga.mn
Хаяг: 2-р хороо Усны гудамж Гаруда төвийн 3 давхар циркийн зүүн талд
7.HEALTHY AWAY CENTER
Илүүдэл жингээ хасангаа эрүүлжиж, сунгалт сайжруулна.
Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь дархлааг хамгийн сайнаар сайжруулна.
Нэг ангид таваас олон хүн авахгүй.Ингэснээр багш хүн бүрт сайн заахаас гадна нэг бүрчлэн дэлгэрэнгүй заана.
Утас:8811-4013
Төрөл:Жирэмсний иог, Агаарын иог, Иог, Хүүхдийн иог,
ХаягЦирк явах замын зүүн талд Remax-тай байрны 4 давхарт 4 тоот
8. БЛИСС ИОГ БА БҮЖГИЙН СТУДИ
Тус студид анхан шатны иогийн хичээлд хамрагдсанаар:
- Иогийн асана буюу байрлалуудыг хэрхэн зөв техниктэй өөртөө тохируулан хийх арга барилд суралцана. Энэ нь та үргэлжлүүлэн бие даан ганцаараа дасгалаа хийж чаддаг болоход тань туслана.
- Pranayama буюу иогийн амьсгалын дасгалуудыг суралцаж өөрийн амьсгалыг удирдаж бүтэн уужим амьсгалж сурснаар бие махбодийн чангарсан булчин шөрмөсийг суллах арга барил болон биеийг амраан суллах арга барилд суралцана.
- Та өөрийн биеийг анзааран суллах хэсгийг нь суллаж, чангалах хэсгийг нь чангалж амьсгалаа анзааран удирдаж сурснаар толгойд эргэлдэх олон бодлыг анзааран намжааж амьдралд илүү ухамсартайгаар хандах хандлага тань өөрчлөгдөж болох юм.
Эдгээрээс үүдэн таны биед олон өөрчлөлт гарахыг та мэдэрч эхэлнэ.
-Нойргүйдлийг багасгана.
-Даралтыг тогтворжуулна.
-Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ.
- Нурууны суулт болон үе мөчнүүдийн хөшингө байдлаас үүдсэн зовиурууд арилна.
-Хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулна.
- Биеийн жин тогтворжино.
- Стрэсс бухимдал багасна.
-Дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг дэмжиж өгсөнөөр гормоныг тэнцвэржүүлэхэд тусална.
Утас:8608-3454
Төрөл:Жирэмсний иог, Иог, Хүүхдийн иог,
Хаяг:Цайз 16-р хороолол Саруул тэнгэр хотхон 1
9.НАМАСТЭ ИОГ
Намастэ иогийн студи нь хүний биед хамгийн тохиромжтой Аштанга Виняаса иогийн төрлийг заадаг. Аштанга Виняаса техник нь таны биеийг анатомийн зөв байрлалд аваачиж, үе мөчийг хамгаалж, булчингуудыг чанга бөгөөд уян болгож, биеийн эрүүл чийрэг байдлыг хадгалах хамгийн оновчтой техник юм.
Аштанга Виняаса иогоор тогтмол хичээллэснээр таны бие эрүүлжин галбиржихын зэрэгцээ аливаа үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Намастэ иогийн төв танд Аштанга Виняаса иогийг 4, 5 дахь үеийн чадварлаг багш нараар удирдуулан хичээллэх боломжийг олгодгоороо онцлог давуу талтай юм. Багш нар нь Намастэ Флөү, Аштанга Виняаса, Yin /эмчилгээний иог, Жирэмсний иог, Хүүхдийн иог, Үргүйдлийн иог, Виняаса иогоор мэргэшсэн.
Утас:9910-2940
Төрөл:Жирэмсний иог, Агаарын иог, Ахмадын иог, Иог, Хүүхдийн иог,
Хаяг:Шангри-Ла Молл B1-р давхарт
10. RUBY YOGA STUDIO
Утас:8913-9966
Төрөл:Жирэмсний иог, Агаарын иог, Ахмадын иог, Иог, Хүүхдийн иог,
Хаяг:Төмөр зам GB TOWN 1-р давхар 1 тоот
Насанд хүрэгчдийн бүх анги
- Агаарын иог
- Виньяаса иог
- Эртэч иог
- Жирэмсний иог
- Эмчилгээний иог
- Ахмадын иог
- Балет, Пилатис
- Латин америк бүжиг
Хүүхдийн анги
-Уран нугаралт
-Уран сайхны гимнастик
- Балет
-Латин америк бүжиг
Эх сурвалж:www.polit.mn