Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

12 цаг 25 мин
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн 35 жилийн хугацаанд хоёр талын найрсаг харилцаа соёл, боловсрол, хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засаг, худалдаа, байгаль орчин, эрчим хүч, тогтвортой хөгжил гээд бүхий л салбарт хөгжиж иржээ.

Улаанбаатар хотноо Европын Холбооноос Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрыг 2017 онд нээсэн нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал болсон бөгөөд хамтын найрсаг харилцаа улам бүр гүнзгийрч, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин тэлж байна. Тухайн үед төлөөлөгчийн газрыг байгуулахад хариуцан ажиллаж манлайлсан Европын Холбооны Гадаад харилцааны албаны ахлах шинжээч Марко Ферригийн Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласныг өндрөөр үнэлж 2024 онд Монгол Улсын эрхэм дээд шагнал Найрамдал” медалиар шагнасан юм.

Түүхэн ойг 2024 оны 5 дугаар сард Сүхбаатарын талбайд уламжлалт Европын өдөрлөгийг зохион байгуулж Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, бүтээгдэхүүн, Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, боловсролын боломжууд, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд яамд оролцож тэмдэглэсэн билээ.

Энэ онд Европын Холбооны гишүүн орнууд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийн өндөр дээд хэмжээний айлчлал тохиосон онцлог жил байсан нь хоёр талын харилцааг улам бататгажээ.

Ийнхүү 2024 онд Европын Холбооноос Монгол Улсад хийсэн онцлох ажлуудаас дурдвал:

 

1. Европын Холбооны Төсвийн дэмжлэг хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Энэхүү төсөл нь үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлт, тайлагналыг туршилтын яамд, 22 орон нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлж, төсвийн зарцуулалтын үр ашиг, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүллээ.

Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн засаглалыг сайжруулж, МСҮТ-ийн сургалтын тогтолцоонд олон улсын стандартыг нэвтрүүлж, МСҮТ-ийн өндөр ур чадвартай төгсөгчдийг бэлтгэжээ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн хяналтын талаар баримтлах бодлого, эрх зүйн орчинд томоохон шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлжээ. Төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн хоёр шинэ бүтээгдэхүүн болох дотрын мах, тэмээний сүүг үйлдвэрлэлд нэвтрүүлж, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлт, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллажээ.

Мөн түүнчлэн Европын Холбоо, Монгол Улсын засгийн газар хоорондын Төсвийн төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Европын Холбооноос нийт 5,315 сая еврогийн санхүүжилтийг хөдөлмөр эрхлэлт, нийтийн төсөв, санхүүгийн удирдлагын салбарын бодлогын түвшинд гарсан ахицыг үнэлэн төрийн санд шилжүүллээ.

2. 2025 оны улсын төсөвт хүүхдийн хоолны төсвийг 50 хувиар нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа

 

Европын Холбоо болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан Сангийн яаман дээр хэрэгжиж буй төсөв, санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд сургуулийн хүүхдийн болон дотуур байрны хүүхдийн авч буй хоолны шим тэжээлийн судалгааг тухайн хүүхдэд ногдох хоолны төсөвтэй уялдуулан үнэлэх судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд үндэслэн хүүхдүүдийн хоолноос заавал авах шим тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг Сангийн яамнаас 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Тус нэмэгдлийг УИХ-аас 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр баталсан 2025 оны Улсын төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталжээ.

 

3. Монгол Улс-Европын Холбоо хоорондын Ойн түншлэл эрчимтэй үргэлжилж байна

Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар хамтран ажиллах санамж бичигт 2022 онд гарын үсэг зурснаар эхэлж, энэхүү түншлэлийг бодит ажил болгох Замын зураглалыг 2023 онд баталснаар хамтын ажиллагаа улам эрчимжжээ.

Энэхүү Ойн түншлэлийн хүрээнд Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг 2024 онд хуралдаж, тал шинэ хоёр төслийн санал, цаашдын хамтын ажиллагааны санал санхүүжилтийн талаар хэлэлцэж баталгаажуулжээ.

2024 онд “Монгол оронд хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах”  (STREAM) төслийн 1-р шат 2024 онд амжилттай хэрэгжиж дуусаад, 2-р дугаар шатны төсөл STREAM+  эхлээд байна. Тус төслийг Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага 2028 он хүртэл хэрэгжүүлэх юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаар дамжуулан “Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх” нь төсөл хэрэгжих юм. Мөн хуралдааны үеэр Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжих боломжтой төслүүдийн агуулгыг танилцуулан хэлэлцэж шийдвэрлэжээ.

 

4. Шинэ салбарт хамтын ажиллагаа эхэллээ: Энх тайван, аюулгүй байдал

Европын Холбоо болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин Штаб (ЗХЖШ) “Жендэрийн тэгш байдлын элч - Монгол Энхийг сахиулагчид” төслийг энхийг сахиулах ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах зорилготойгоор хэрэгжүүлжээ.

Монгол Энхийг сахиулагчид Словени улсад жендэрийн мэдрэмжтэй байдлыг энхийг сахиулах ажиллагаанд хангах тусгай сургалтад хамрагджээ. Энэхүү сургалтаар Монголын энхийг сахиулагчдыг аливаа асуудлыг жендэрийн мэдрэмжтэй байдлаар шийдвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, тэднийг эх орондоо төдийгүй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд жендэрийн тэгш байдал, хүний эрхийн төлөөх нөлөөллийн үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга болон улс төрийн яриа хэлэлцээний хүрээнд Монгол болон Европын Холбоо нь 2024 онд энхийг сахиулах болон жендэрийн асуудлаар хамтарсан санаачилгыг хэрэгжүүлэхээр тохиролцож байсан. Энэхүү төсөл нь Европын Холбоо болон Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгэм болон батлан хамгаалах салбарын хүрээнд жендэрийн тэгш байдлыг үргэлжлүүлэн дэмжинэ.

 

5. Европын Холбоо “Жендэрийн эрх тэгш байдлын үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороотой хамтран эхлүүллээ

Тус төслийн үндсэн зорилго нь Жендэрийн Үндэсний хорооны  Ажлын албаны чадавхыг бэхжүүлэх, жендэрийн үндэсний шинжээчдийг шинээр бэлтгэх юм.

Төсөл эхэлснээс хойш жендэрийн өөрчлөлтийн арга зүйг ашиглан боловсруулсан ахисан түвшний сургалтын гарын авлагыг бэлтгэж, жендэрийн 30 шинэ мэргэжилтэнийг бэлдлээ.

Шинээр бэлтгэгдсэн эдгээр жендэрийн шинжээчид нь яам, нутгийн захиргааны байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд жендэрийн анхан болон дунд шатны сургалт явуулах юм. Мөн жендэрийн дүн шинжилгээ хийж, салбаруудын жендэрийн бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулж ажиллана.

 

6. Монгол Улсын Засгийн Газар, Европын холбоо болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна

Монгол Улсын Сангийн яам, ЕСБХБ “Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төсөл”-ийн Европын Холбооны санхүүжилтийн гэрээг үзэглэлээ.

Энэхүү төслийн хүрээнд Чойр-Сайншанд чиглэлийн 220 км цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих ажлын 2025 онд эхэлж, 2027 онд дуусахаар төлөвлөж байна.

 

7. Бүсчилсэн хөгжлийг дэмжихэд хамтран ажиллана

“Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн  хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн гэрээг үзэглэлээ. 

Энэхүү эх үүсвэрээр Аймаг сумдын дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжихэд зарцуулах юм. Тухайлбал, бохир ус цэвэрлэх байгууламж барих, худалдан авахуйц үнэ өртөг бүхий орон сууц барих, сургууль эмнэлэг зэрэг нийтийн өмчийн барилгуудын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулахад зарцуулна. Үүнээс гадна үерээс хамгаалах байгууламж болон борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулах, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ.

Мөн орон нутгийн тогтвортой хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуйн дадал бүхий малчдыг дэмжих юм.

 

8. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж дууслаа

 

Төслийн хүрээнд 8.5 сая тоннын хүчин чадалтай ландфилийн аргаар хог боловсруулах шинэ хогийн цэг, жилд 170 мянган тонн барилгын хог хаягдлыг боловсруулах хүчин чадалтай дахин боловсруулах үйлдвэрийг тус тус байгуулж, олон улсын стандартад нийцсэн хүнд даацын 29 машин нийлүүллээ. Уг төсөл нь Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулж, байгаль орчинд ээлтэй хог хаягдлыг боловсруулах шинэ практикийг бий болголоо.

 

9. Жижиг дунд бизнес, хувийн хэвшлийг тогтвортой дэмжиж байна

Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран 2011 оноос эхлэн жижиг, дунд бизнесүүдийг шууд болон шууд бус санхүүжилт, зөвлөх үйлчилгээ, бодлогын хэлэлцүүлгүүдээр дэмжин ажиллаж байна.  Уг хөтөлбөр нь Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж буй жижиг, дунд үйлдвэр, бизнедүүдэд нээлттэй юм. Хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос хойш 3000 гаруй ажлын байр шинээр бий болсон бөгөөд 2024 оноос эхлэн байгаль орчинд ээлтэй, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, эмэгтэйчүүд удирддаг бизнесүүдийг дэмжихэд чиглэн өргөжүүлж буй юм.

 

10. Шүүх засаглалын шинэчлэлд хамтран ажиллаж байна

 

Шүүх засаглалыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх нь ардчилал болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэ шууд нөлөөтэй ач холбогдол бүхий салбар юм. Энэ хүрээнд техник туслалцааны, туршлага судлах төсөл хөтөлөбрүүд хэрэгжсээр байгаа бөгөөд 2025 оны 3 сард ХБНГУ-тай хамтрах хөтөлбөрийг эхлэл 2024 онд тавигдлаа.

Мөн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийг эхлүүллээ. Тус төслийг иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор шүүх эрх мэдлийн салбарын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, улмаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор 24 сарын хугацаатай хэрэгжүүлэх юм.

Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хүний эрхийн үндэсний хорооны ажлыг дэмжих зорилгоор Арилжааны эвлэрүүлэн зуучлалын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 249 (7493)

 

Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

34 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

2 цаг 41 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

4 цаг 0 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

5 цаг 6 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

12 цаг 25 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

12 цаг 25 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

12 цаг 25 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

12 цаг 25 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Өчигдөр 15 цаг 05 мин