БНХАУ COVID-19 цар тахал олон эх үүсвэртэй гэв

2021-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 цар тахлын үүсэл гарал одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс энэ халдварын үүсэл гарлыг судлах дараагийн шатны судалгаанд АНУ тэргүүлэх ач холбогдол өгөх хэрэгтэй гэж Хятадын ахлах эпидемиологич өнөөдөр мэдэгдлээ.Учир нь АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн энэ долоо хоногт нийтэлсэн тайланд анхны COVID-19-ийн тохиолдлыг зарлахаас долоо хоногийн АНУ-ын таван мужид хамгийн багадаа долоон хүн SARS-CoV-2 халдвар авсан талаар дурджээ. Гэхдээ Бээжингийн зүгээс хилээр орж ирсэн хөлдөөсөн хүнсээр дамжин Хятадад COVID-19 халдвар тархсан хэмээн үзэж байгаа бол гадаадын зарим орон Уханийн лабораториос алдагдсан байх магадлалтай хэмээн үзэж шалгалт хийхийг шаардаж байгаа.Цар тахлын гарал үүслээс үүдэн АНУ болон Хятадын харилцаа маш их муудсан билээ.

Хятад болон ДЭМБ хамтран гуравдугаар сард хийсэн судалгаагаар COVID-19 халдвар нь зэрлэг амьтдаас тархсан байх магадлалтай гэсэн дүн гарсан. Ингэхдээ сарьсан багваахайнаас өөр амьтны төрөл зүйлээр дамжин хүнд халдсан гэсэн дүгнэлтэд санал нэгдээд байгаа юм. Үүнээс гадна энэ халдвар өнгөрсөн оны есдүгээр сард Европын орнуудад тархсан гэсэн таамаглал мөн бий.

Энэ талаар  Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан “COVID-19 халдвар олон эх үүсвэртэй нь тодорхой болсон. Тиймээс бусад орнууд ДЭМБ-тай хамтран судалгаа хийх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж:Reuters

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17