“Жижиг, дунд бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ” мэдээллийн цахим арга хэмжээ боллоо

2021-06-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Голомт банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран “Жижиг, дунд бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийг танилцуулах цахим арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудын удирдлагууд оролцож, 20 гаруй ААН болон Голомт банкны харилцагчдад зориулан шинээр бий болж буй зөвлөх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. 

ЕСБХБ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө болон санхүүжилт авахад дэмжлэг үзүүлэн, олон улсын зөвлөх, экспертүүдтэй холбож өгдөг бөгөөд шинээр танилцуулсан зөвлөх үйлчилгээний хүрээнд Ногоон эдийн засаг, Нийгмийн бүлгүүдийн оролцоо, Цахимжуулалт гэх гурван гол үзүүлэлтийн дагуу дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Арга хэмжээний үеэр дотоодын зөвлөх компанийн илтгэгчид “Европын сэргээн босголт хөгжлийн банкны ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээ” хөтөлбөр, “Ковид-19 цар тахлын дараа бизнесүүд дахин сэргэхэд санхүүгээ удирдах нь” практик зөвлөмж болон “Компанийн үйл ажиллагаанд үүлэн технологи ашиглах нь” зэрэг сэдвээр илтгэл тавин оролцлоо.

 

Голомт банкны хувьд хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Уг бүтээгдэхүүнээр дамжуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин санхүүгийн хэрэгцээг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой амжиргааг дэмжих, нийгэмд урт удаан хугацаанд нөлөө үзүүлэх бизнесийг санхүүжүүлэх зорилготой юм. Мөн тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бизнесийн онцлогт нь тохирсон, уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүнийг санал болгоод зогсохгүй зөвлөх үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай.

Тус арга хэмжээг хааж Голомт банкны Иргэдийн банкны газрын захирал Ц.Байгалмаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк 2021 онд мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйл ажиллагаанд мэдлэг, мэдээлэл болохуйц арга хэмжээ, сургалтын цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Цар тахлын хүнд хэцүү цаг үед эрсдэлд ороод байгаа бизнес болон аж ахуй эрхлэгчдэд туслах, тэднийг мэдээллээр бүрэн хангах зорилтоо биелүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Цаашид ЕСБХБ болон Голомт банкны хамтын ажиллагаа илүү хүртээмжтэй, үр бүтээлтэй байна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Бизнес эрхлэгчдийг тууштай дэмжин ажилладаг Голомт банкны зүгээс зохион байгуулах дараа дараагийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдтэй эрхэм харилцагч та бүхэн хамт байгаарай.

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 43 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 56 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин