Долдугаар сарын нэгэн

2021-06-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

Цар тахалтай холбоотой эдийн засаг, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ирэх сарын 1-нээр тасалбар болж дуусахаар байгаа. Ямар өөрчлөлтүүд хуучин хэвэндээ орохыг тоймлон хүргэе.

 

Хүүхдийн мөнгө 20 мянга болж, хэрэглээний төлбөрүүдээ төлж эхэлнэ

 

Хэрэглээний төлбөрүүд, хойшлуулсан зээлийн төлөлтүүдийг өөрсдөө хийж, халамжийн зарим арга хэмжээ хуучин хэмжээндээ очихоор байгаа. Тодруулбал, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас айл өрх, аж ахуй нэгжийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцаж, хүүхдийн мөнгө болох 20 мянгыг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байсан. Энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан  “Тодорхой хугацаанд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн. Цар тахлын нөхцөл байдал, эдийн засагт яаж нөлөөлж байгааг ул суурьтай судалж, эрсдлийн шинжилгээ хийж, хэрхэн шилжилт хийх вэ гэдгийг судлах шаарлагатай байна. Шууд цар тахлын өмнөх суурин дээрээ очих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах уу үгүй юу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ.Төсвийн тодотгол нөхцөл үүсээгүй байна. Аль болох төсөвт тодотгол хийхгүй зорьж байгаа” гэсэн байр суурийг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл ирэх сарын 1-нээс Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хугацаатай арга хэмжээ зогсч хүүхдийн мөнгийг өмнөхийн адил 20 мянган төгрөгөөр олгож, ус цахилгаан, дулаан, хогны төлбөрөө айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлөхөөр болж байгаа юм. Сангийн сайдын энэ мэдэгдлээс нэг өдрийн дараа УОК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нэг өдрийн дээрх асуудлыг дахин хэлэлцэж, хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг үргэлжлүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх боломж байгаа эсэхийг судалж байна гэсэн мэдээлэл өгсөн юм .

 

НДШ-ийг ажилтан, ажил олгогч нийлээд 24 хувиар төлнө

 

УИХ-ын чуулганаар НДШ-ийг хоёр хувиар нэмэхгүй байх хуулийг өнгөрсөн долоо хоногт мөн баталсан. Ингэснээр 2017 онд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж үе шаттайгаар шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлж байсны хамгийн сүүлийнх буюу 2020 оноос хэрэгжих ёстой байсан ч цар тахлаас үүдэн хойшлоод байсан хоёр хувийн нэмэгдэл хэрэгжихгүй болж байна. Өнөөдрийн байдлаар бид цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлд цалингаасаа 8.5 хувийг, ажил олгогч мөн 8.5 хувийг нийт 17 хувийг төлж байгаа. Энэ бол зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэл бөгөөд бусад шимтгэлийг төр хариуцаж байгаа юм. Тэгвэл энэ хөнгөлөлтийн хугацаа мөн ирэх сарын 1-нээр дуусгавар болж, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн хэмжээгээр төлж эхэлнэ. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногт баталсан хуулийн дагуу хамгийн сүүлийн хоёр хувийн нэмэгдлийг тооцохгүйгээр 2019 оны хэмжээгээр буюу нийтдээ 24 хувийн шимтгэлийн нийгмийн даатгалд төлнө. Үүний 12.5 хувийг ажил олгогч, 11.5 хувийг ажилтан төлнө. Ажилтны зүгээс хүн амын орлогын албан татвартайгаа нийлээд нийт 22.5 хувийн суутгалыг цалингаасаа өгнө гэсэн үг юм.

 

3264 зээлдэгч зээлээ төлж эхэлнэ

 

Цар тахлын улмаас зарим зээлийн төлөлтийг өнгөрсөн оноос хойшлуулсан. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 3264 зээлдэгчийн 59.9 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг сунгаж, эргэн төлөлтийг нь хойшлуулсан. Үүний дийлэнх нь ипотекийн зээл байгаа. Тэгвэл ирэх сарын 1-нээс эдгээр 3264 зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлж эхэлнэ. Мөн энэ сарын 2-нд Монголбанкнаас нөхцөл хангасан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх нэг удаагийн шинж чанартай арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, зөвхөн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нэг түүхтэй, тухайн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар бүрэн төлөгдсөн байх гэсэн шаардлагыг хангаж байвал зээлийн муу түүхийг нэг удаа арилгахаар болсон юм. Урьдчилсан судалгаагаар дээрх хоёр нөхцлийг зэрэг хангаж буй 65105 иргэн, 2428 аж ахуйн нэгжийн зээлийн лавлагаанд тохируулга хийж болохоор байгаа аж. Одоогийн байдлаар 40 орчим мянган иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд тохируулга хийгээд байгаа бөгөөд Монголбанкнаас эцсийн тохируулгууд 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хийгдэж дуусах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.14 ДАВАА № 118 (6595)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 46 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 46 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 46 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 46 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 46 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 46 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 46 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 46 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 46 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 46 мин