Саятан гэр бүлийн тоогоор АНУ тэргүүлж байна

2014-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Boston Consulting Group консалтингийн олон улсын фирм долларын саятан гэр бүлийн талаар сонирхолтой судалгаа хийжээ. Долларын саятан гэр бүлийн тоо 16.3 саяд хүрч, дэлхийн хүн амын 1.1 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн жил 13.7 сая саятан гэр бүл тоологдож байв.

7.1 сая долларын саятан гэр бүлтэй Америк жагсаалтыг тэргүүлжээ. Мөн тус улс шинээр төрж буй саятан гэр бүлийн тоогоороо ч (жилд 1.1 сая) манлайлж байна. Хоёрдугаар байрт Хятад орлоо. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн ачаар 2012 онд 1.5 саяаар тоологдож байсан саятан хятад гэр бүл 2013 онд 2.4 саяд хүрчээ. Саятан япон гэр бүлийн тоо 1.5-аас 1.2 сая болж буурсан ч тэд гуравдугаар байраа хадгалж үлдсэн байна. Иений доллартай харьцах ханш 15 хувиар унасан нь үүнд нөлөөлсөн бололтой.

Их Британи (513 мянга), Швейцарь (435 мянга), Герман (386 мянга), Канад (384 мянга), Тайвань (329 мянга), Итали (281 мянга), Франц (274 мянга), Хонконг (238 мянга), Голланд (221 мянга), Орос (213 мянга) удаалж байна. 100 сая долларын хөрөнгөтэй гэр бүлийн тоогоор аанай л Америк тэргүүллээ. Тус улсад ийм чинээтэй дөрвөн мянга 754 гэр бүл байгаа юм. 100 саятан гэр бүл Их Британид нэг мянга 44, Хятадад 983, Германд 881 Орост 536 байна.

Хүн амын тоотой нь харьцуулбал саятан гэр бүлийн тоогоор Катар улс тэргүүлжээ. Тус улсын саятан гэр бүл хүн амынхаа 17.5 хувийг эзлэв. Швейцарь (12.7 хувь), Сингапур (10.0 хувь), Хонконг (9.6 хувь), Кувейт (9.0 хувь), Бахрейн болон АНУ ( тус бүр 5.9 хувь) араас нь жагслаа.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 28 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 51 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 0 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 9 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 57 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 1 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 19 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 45 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 45 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин