Хамба Д.Нацагдорж: COVID-19 халдвартай хүнд өвчтэй хүмүүсийг өндөр түвшинд эдгээсэн

2021-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамны уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл COVID-19-ийн эмчилгээтэй холбоотой тайлбар хийлээ. Хүний гавьяат эмч, хамба лам Д.Нацагдорж “Бид цар тахлын үеийн эмчилгээний заавраа хоёр дахь удаагаа шинэчилсэн. Сая сайдын тушаал гарлаа. Бие хэл сэтгэлээ хамгаалах гүрэм засал, тарнийн эмчилгээ байдаг. Онолын түвшинд судрын болоод тарнийн арга аргалчлалыг хүмүүс амьдралдаа хэрэгжүүлэх нь халдвар өвчнөөс сэргийлэх, эмчлэхэд тустай гэж айлдсан. Амьдрал практик дээр буддын засал ном, онол ухаан батлагддаг. Шинжлэх ухаантай яг цав нийлдэг. Уламжлалт анагаах ухааныг улстөржүүлэх нь явуургүй асуудал. Бид эмнэлэг рүү ороод олон хүнд өвчтэй хүмүүсийг өндөр түвшинд эдгээсэн. Үр дүн нь гарсан. Энэ талаар судалгааны ажил хийж, удахгүй ард иргэддээ дэлгэрэнгүй тайлбарлах болно. Хүмүүс өдөр тутмынхаа явдал мөрийг цэгцтэй байлгах нь халдвар өвчнийг эмчлэхэд үр дүнтэй . Уушги нь хүндэрсэн хэд хэдэн хүмүүст дөрвөн хоног эм цагаар өгөөд тав дахь өдөр нь рентгенээр харахад шимэгдчихсэн байсан” гэлээ.

Харин анагаах ухааны доктор, академич Д.Цэрэндагва “COVID-19-ийн эсрэг хэрэглэж буй уламжлалт анагаахын эмүүд нь олон зуун жилийн онол практикаар батлагдсан. Өнөөдрийн улаан бүст хэрэглэж буй эмүүдийн 20-30 хувь нь орчин үеийн судалгаагаар судлагдчихсан. Жишээлбэл, цус шингэлдэг, уушгины үрэвслийг намжаадаг, халуун бууруулдаг гэх мэтийн үйлдлүүд нь батлагдсан. COVID-19 нь хөнгөн хэлбэрээс хүнд хэлбэр рүү шилжихдээ уушгины хатгаа болж хүндэрч байна. Уушгины хатгааны үед хэрэглэдэг уламжлалт анагаахын үрэвсэл намжаадаг эмүүд бий. Уушгины хатгаа хүндэрвэл тромпоз буюу цусанд блю үүсдэг. Уламжлалтын цус шингэлдэг маш олон эмүүд байна. Уламжлалтын эмүүд нь бүгд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдчихсэн. Жишээлбэл, цус шингэлдэг гурван үрийн тан, тагтүг гүнсэл, уушгины өвчний үед уудаг жугана-25, зову-8 зэрэг эм танг хэрэглэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Sonjigch
Amarsanaa enchanted Niger Onom San you higher tag chih bolov oo Mamba Datsun emneleg hevtuulj enchiladas baigaa yuu
ахмад
ХОЛБОГДОХ утсаа ҮЛДЭЭЖ тус болно уу
иргэн
Засал хийлгэмээр бна
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

5 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

5 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18