Америк 500 сая тун "Pfizer" вакциныг ядуу орнуудад хандивлана

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Америкийн нэгдсэн улс худалдаж авсан 500 сая тун COVID-19 эсрэг "Pfizer" вакциныг ядуу буурай  орнуудад хандивлахаар болсон гэж нэр бүхий хүн хэлсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Жо Байден Их-7-гийн уулзалтын үеэр энэ тухай зарлахаар төлөвлөжээ. Ингэхдээ энэ ондоо багтаан 200 сая тунг, ирэх оны эхний хагас гэхэд үлдсэн 300 сая тунг нийлүүлэхээр болсон байна. Үүнийгээ COVAX хөтөлбөрөөр дамжуулан бага болон багаас доош орлоготой 92 оронд хандивлах юм.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Ерөнхийлөгч Жо Байден "Pfizer" вакцин худалдан авахаас гадна Их-7-гийн уулзалтад оролцож цар тахлыг зогсоох хамтарсан мэдэгдэл гаргана. Тэр ардчилсан орнууд дэлхийн өнцөг булан бүр дэх асуудлыг шийдвэрлэхэд хамгийн сайн туслалцааг үзүүүлж чадна гэдгийг харуулахыг хүсч байгаа. Энэ бүхэн нь цар тахлын тархалтыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, эдийн засгийг сэргээх, бүх хүний эрх болон нэр хүндний төлөө юм” гэж гадаадын сурвалжлагчдад ярьжээ.

Үүнээс өмнө Байден 80 сая тун вакциныг энэ сарын сүүлээр гэхэд хандивлаж дуусгахаа амлаж байв. Үүнийхээ 25 сая тунг түгээж эхлэхээ өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.Энэ вакциныхаа 75 хувийг COVAX хөтөлбөрт, 25 хувийг шаардлагатай байгаа улсуудад хүргэх юм. Жо Байден насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг долдугаар сарын 4 гэхэд вакцинжуулж дуусгахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөгөө биелүүлэхэд хангалттай COVID-19 эсрэг вакцин байгаа гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж:CNN

 

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 45 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17