АНУ-ын тэрбумтнууд татвараас хэрхэн зугтаж байсныг “Propublica” илчиллээ

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “ProPublica”  байгууллага мягмар гарагийн байдлаар Жефф Безос, Элон Маск, Уоррен Буффет, Билл Гейтс, Марк Цукерберг гэсэн тэргүүлэх баячууд орлогын албан татвараа төлөхөөс хэрхэн хууль бусаар зайлсхийсэн талаарх  ноцтой баримтыг дэлгээд байна. Тодруулбал, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос, 2007, 2011 онд “Тесла”-гийн  үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск 2018 онд огт татвар төлөөгүй гэсэн баримтыг илчилсэн юм. Энэ тухайгаа “ProPublica” тэрбумтнуудын орлогын албан татварын их хэмжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна. Ирэх долоо хоногоос илүү дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд цацна. Америкийн хамгийн баян 25 хүн дунджаар орлогынхоо 15.8 хувийг буюу жирийн ажилчнаас бага татвар төлдөг. Гэтэл энэ 25 тэрбумтны орлого 2014-2018 онд 401 тэрбум ам.доллараар өссөн байна. Энэ хугацаанд ердөө 13.6 тэрбум ам.долларын татвар төлсөн” гэж мэдэгдээд байгаа юм. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден баян хүмүүсийн татварыг нэмэгдүүлэхээ амлалаа.

Мөн Жо Байдены Засгийн газар Жефф Безос, Элон Маск, Уоррен Буффет тэргүүтэй дэлхийн тэргүүлэх баячуудын татварын мэдээлэл хэрхэн олон нийтэд цацагдсаныг  эрэн сурвалжилж эхэллээ. Өмнө нь олон нийтэд зарлаж байгаагүй татварын шинэ  тайлан ил болсны дараа энэ мөрдөн  шалгах ажиллагаа эхэлсэн юм.

Энэ талаар тус улсын Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лили Адамс “Засгийн газрын нууц мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах нь хууль бус үйлдэл юм. Тиймээс энэ хэргийг Ерөнхий байцаагчийн алба, Татварын албаны Төрийн сангийн ерөнхий байцаагч, Холбооны мөрдөх товчоо, Колумбийн тойргийн Прокурорын газарт хүргүүлж байгаа. Эдгээр газар бүгд  мөрдөн шалгах бүрэн эрхтэй” гэж мэдэгдэв. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Засгийн газрын нууц мэдээллийг ил болгож хууль зөрчсөн этгээдүүдэд ноцтой арга хэмжээ авна. Мэдээллийг хэрхэн задруулсан талаар тайлбар өгөхгүй. Гэхдээ  өндөр орлоготой корпорациуд, хувь хүмүүс татвараа шударгаар төлж байгааг нь баталгаажуулахын тулд бид илүү их зүйл хийх ёстойг би батлан хэлж чадна” гэсэн байна. Тэдний мэдээлснээр төрийн нууц мэдээллийг олж авч, олон нийтэд дэлгэсэн "ProPublica”  эрэн сурвалжлах сэтгүүл зүйн байгууллагад хариуцлага тооцохоор мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.10 ПҮРЭВ № 116 (6593)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17