Монгол Улсад Америкийн ТТГ-ын үйл ажиллагаа Оросынхоос хол давж байна

2021-06-08
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Оросын Взгляд.ру /vz.ru/-д Евгений Крутиковын бичсэн Монголтой холбоотой нийтлэлийг орчуулан хүргэж байна.

ОХУ-тай ойр дотно гэгддэг Монгол Улсад  тагнуулын дуулиан саяхан өндөрлөлөө. Монголын ТЕГ-ын ажилтнууд Оросын тусгай албаны талд  ажилласан хэргээр удаан хугацаагаар шоронд хоригдохоор шүүхийн шийдвэр гарсан. Энэ бүгдийн ард Америкийн тусгай алба байгаа нь тод харагдаж байна.

Монгол Улсын ТЕГ-ын гадаад тагнуулын газрын 2 ажилтан тус бүрт 14 жил хорих ял ногдуулахаар  Улаанбаатар хотын дүүргийн шүүх гаргасан шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүх баталжээ. Тэднийг Оросын тусгай албанд ажилласан хэмээн буруутгаж байгаа юм. Энэ бүгд Монголын Гадаад Хэргийн сайдын Москвад хийх айлчлалын өмнөхөн болсон онцлогтой. Орос, Монголын түүхэн харилцааны өнцгөөс  яг юу болоод байгааг шүүж тунгаая.

Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нар нь ТЕГ ажилладаг байсан гэх бөгөөд  маш нууц зүйлийг Улаанбаатар дахь ОХУын Элчингийн нэгэн ажилтанд дамжуулсан гэж Монголын эх сурвалжууд мэдээлсэн. Уг ажлыг гардан зохион байгуулсан гэгдэж байсан нь  хоёр жилээр илүү ял авсан байснаа давж заалдсанаар ялын хэмжээ багассан. Харин Оросын дипломат ажилтнуудыг албадан гаргах тухай дурдахгүй байгаа нь хэрэг явдал 2019 онд болсонтой холбоотой.  2019 онд баривчлагдсан ч тэднийг шүүх ажиллагаа нь ийн удаан үргэлжилсэн.  2019 оны энэ баривчилгааны дараа ТЕГ-аас ард иргэддээ хандан гадаадын тагнуулын байгууллагуудаас зай барьж, сэрэмжтэй байхыг уриалжээ. Үүнээс харахад төрийн албан хаагчид, тэр дундаа өндөр албан тушаалтнууд гадаадын тагнуулын албадтай хамтран ажиллах нь ихэссэн мэт дүр зураг өөрийн эрхгүй бууж байгаа юм. Энэ бүгд ядууралтай холбоотойг Монгол Улсын ТЕГ хүлээн зөвшөөрөхийн сацуу  худалдагдахгүй байх, элсүүлэх гэж оролдох ахул мэдээлэл өгч байхыг иргэдээсээ хүссэн байдаг. Энэ уриалга  этгээд  хачирхалтай харагдах авч  амьдрал дээр  байдал ийм л байгаа юм байна.

Энэ хоёртой холбоотой үйл явдалд  ойлгомжгүй зүйл их байгаа. “ВЗГЛЯД” сонины олж мэдсэнээр баригдсан энэ хоёрын нэг нь Москвагийн ДХЯ-ны Академид суралцсан юм санж.Гэхдээ   энэ хоёрын овог нэр Монголд ихэд тархсан түгээмэл алдарууд л даа.

Монгол Улсаас Стамбул дахь ЕКГ-ын Дэд консул Баттүшиг нь 2019 онд Германы Дрезден хотод дипломат эрх ямбатай машинаар 70 кг гашиш тээвэрлэж яваад саатуулагдсан. Монгол Улс түүний дипломат халдашгүй эрхийг цуцалсан тул Дрездений шүүхээс 11 жилийн ял өгчээ. Уг машины жолоочоор урьд нь ГХЯ-ны сайдын жолооч байж, дипломат албаны байгууллагад  20 гаруй жил ажилласан Эрдэнэбаяр  гэгч явжээ. Дэд консул Баттүшиг “бэлэн өгөөштэйгээр” хар тамхины наймаачдыг барих гэж Монголын ТЕГ-ын даалгавраар Эрдэнэбаяр гэсэн бэлэн гэрчтэйгээр үүрэг гүйцэтгэж явсан мэтээр хачирхалтай түүх ярьсан ч Германы шүүх түүнд үнэмшээгүй юм. Эрдэнэбаяр шийтгүүлэлгүй, нутаг буцсан байдаг.  

Ийм инээдмийн ажиллагаатай “Монголын тагнуулчдыг” дооглон шоолох гээд хэрэггүй. Тэд Оросын зааж сургасан уламжлалт арга техникийг хулгайч дээрэмчдийн уйваггүй барилтай хослуулсан, их түрэмгий тусгай алба болсон дог оо. 2014-2017 онд Монголын тагнуулын албыг Батын Хурц гэж хүн тэргүүлж байсан. Түүнийг хүн хулгайлсан хэргээр Европт эрэн сурвалжилж байсан. 2003 онд Хурцын бүлгийхэн Францад цагаачилсан Дамирангийн Энхбатыг хулгайлжээ. Түүнийг Моссадын сонгомол арга, ЗХУ-ын ОГПУ 1920-1930 оны уламжлалт барилаар машины тээшинд хийн Бельги, Германаар дамжуулан Монголд авчирчээ. Монголд түүнийг удаан эрүүдэн шүүсний улмаас шоронд нас баржээ.Д.Энхбатыг Монголын ардчиллын алтан хараацайн нэг С.Зоригийг 1998 онд хөнөөсөн хэргээр буруутгаж байсан юм.

С.Зориг нь алуулахаасаа өмнө Монголын Дэд бүтцийн сайд байсан ба өндөр албан тушаалд өрсөлдөх боломжтой нэгэн байжээ. Тэрээр 1990 оноос эхлэн Монголын өөрчлөн байгуулалтын төлөө барууны талыг баримтлагч  “Ардчиллын манлайлагч” байсан юм.

Монголчуудын зарим нь  С.Зоригийн аллагыг Жон Кеннедигийн аллагатай зүйрлэх гэдэг. Гэвч энэ үйл явдал Монголын тал нутгаас хол хальж, олон газар орны анхааралд өртөөгүй юм.

2010 онд Батын Хурц MI6, MI5-тай хамтын ажиллахаар Лондонд ирсэн боловч Хитроу онгоцны буудалд түүнийг баривчлан Герман руу хүргэсэн. Гэвч 2011 онд Ангела Меркель Монголд айлчлахын нь өмнө германчууд суллаж тавьснаар, тэрээр Монголын ТЕГ-ыг тэргүүлэх болсон байдаг. Бодит үйлдэл дээрээ гардуулсан тэрээр  Петров, Бошировоос  огт ондоо .Иймд  Монголын тагнуулын албыг шоолж даапаалах хэрэггүй.  

Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Япон, Өмнөд Солонгосчуудыг харьцахад Монголын ТЕГ зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг мэдээ бий. Японы Шинзо Абэгийн Засгийн газрын үед Тагнуул ба судалгааны албаны дарга байсан Сигэру Китамура нэг бус удаа Улаанбаатарт ирж байсан гэх баттай бус мэдээ байдаг. Китамура Улаанбаатарт ирэхдээ Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчидтэй уулзан Шинзо Абэ, Кин Чен Ун нар нүүр учрах боломж, Пхеняньд хулгайлагдсан японы иргэдийн хувь заяаны талаар ярилцсан байдаг. Бүр эрт буюу Ким Ир Сены үед Хойд Солонгосынхон Японы эгэл иргэд,тухайлбал загасчдыг нь хулгайлан авчирч тагнуул, цэргийхэндээ япон хэл заалгуулж байжээ. Тэдний зарим нь зугтаж чадсан гэх ч ихэнх нь Хойд Солонгост сураг алдарсан ба энэ нь Японы хувьд эмзэг асуудлын нэг юм.

Монгол бол олон улсын тагнуул туршуулуудын олон хөлийн  газар болсон гэлтэй. 2018 онд Туркууд Улаанбаатарт “Хурцын аргыг” хэрэглэх гэж оролдсон. Бүлэг туркууд Улаанбаатар дахь Турк-Монголын сургуулийн захирал Вексель Акчайг хулгайлан, Анкарагаас ирсэн тусгай онгоцоор авч явах гэж үзсэн байдаг. Акчайн нүгэл нь тэрээр Фетхулл Гюлены нийгэмлэгт хамааралтай байж, сургууль нь  “Гюллены сектын” хэмээгддэг боловсролын сүлжээний нэг гэгддэг байж. Европ хүн өөр  нэгэн европын толгойд уут углаад машинд хийж байгааг ажигч иргэд олж анзаарснаар  Акчайг онгоцны буудал дээр туркийн тусгай албаныхны гараас монголчууд авч үлдсэн байдаг. Энэ дуулиан их газар авсан. Эндээс харахад  гадаадын тусгай албад Монгол Улсад дураараа загнаж, дунд чөмгөөрөө жиргэдэг газар болсон  гэлтэй. 

Энэ  ч бас гайгүй хэрэг. Сүүлийн үед Монгол Улс АНУ-ын тусгай албаны сонирхлын төвд  орсон гэх мэдээлэл бий. Америкийн бодлого бол Хятадыг ямар ч аргаар хамаагүй дотроос нь самууруулж сулруулахад АНУ өнөөдөр идэвхийлж байна. Хятадын үндэстэн, ястануудын хүчин зүйлд  чухал ач холбогдол өгч анхаарлаа онцгой хандуулж байгаа.  АНУ  уйгур, түвдүүдийг үе шаттай тусалж дэмжин, тэр байтугай зэр зэвсэг, тусгай албаны аргаа хуваалцаж байгаа. Монголчуудыг ч ихээхэн дэмжих болсон.

Бүс нутгийнхаа  үндэстнүүдийн нэг адил монголчууд ч ихээхэн үндсэрхэг үзэлтэй. Өвөр монголыг  Монголчууд өөртөө нэгтгэх хүсэлтэй байсан ч  Зөвлөлт засгаас дэмжиж туслаагүй юм. Дэлхийн хоёрдугаар  дайн дуусах үед Өвөр Монголын өнөөгийн нутаг Хятадын харъяанд  бус, Манж-Го гийн мэдэлд  байсан хэдий ч МУ-д алга дэрэм газар олгогдоогүй юм. 1939 оны Халхын голын дайны үед Монголын армид  Манж Го-гийн хил давах боломж  Жуков олгоогүй юм.

“Оросууд та нарыг олон жил хазаарласан, одоо бид туслахад бэлэн” гэж өдгөө америкууд  хөөргөж байна.

Түвдүүдийн шүтээн газрын нэг болох Энэтхэгийн Дарамсалад өнгөрсөн жил Америкийн ТТГ болон төрийн бус байгууллагууд(ТББ)-аас “Түвд, Өвөр Монголыг дэмжих” бага хурал гэгчийг зохион байгуулсан. Сигэру Китамурагийн оролцоотойгоор Японд анх үүсгэн байгуулагдсан “Өмнөд Монголын конгресс” гэх байгууллага ч уг арга хэмжээнд мөн оролцсон. Уг байгууллагыг Америкийн ТТГ ч ивээн тэтгэж, хөхиүлэн дэмжиж ирлээ...

Энэ бүгдийг удирдахын тулд Улаанбаатарыг эвтэйхэн залж чиглүүлэх хэрэгтэй байгаа юм. Эл зорилгоор  Хятадын сайн анд нөхөр болоод буй Москватай харьцах Улаанбаатарыг боломжийг хязгаарлаж, үгүй хийх хэрэгтэй байгаа бололтой. Америкийн санхүүжилттэй иймэрхүү ТББ-ын тэрслүү үйл ажиллагаа Монголд  идэвхжих нь Буриадад нөлөөлж болзошгүй учир  Оросууд ч үүнийг хүсэхгүй байгаа. Ганц Буриадаар зогсохгүй өөр  нанайц зэрэг бас бус үндэстнүүд Хятад, ОХУ-д бий.

Монголын дотоодын  улс төр ээдрээ байж, ойлгомжгүй явж ирэв. Шинээр гарч ирдэг Ерөнхий сайд бүр Цагдаа, Тагнуулын газрынхаа дарга нарыг сольдог нь зуршил  боллоо. Энэ нь тойруугаар  Монголын улс төрд хүчнийхэний зүгээс үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэхэд хүргэж байна.

 Ингэснээр Монголын тагнуулын удирдлага  улс төрөөс хэт хараат байхад хүргэж байна.

Монголын батлан хамгаалахын офицеруудыг Хятадын урт гарын оролцоотойгоор шахаж дарамтлан,  жийж ирсэн. Ялангуяа Москвад төгссөн монголын офицеруудыг олон арван жилийн тэртээгээс эрүүгийн хэрэгт холбогдуулан, орон шоронд хорих зэргээр нэр хүндийг унагааж ирсний  ард Хятадын явууллага байна гэж үздэг. Яван явсаар одоо Монголын Тагнуулын алба нь АНУ, Хятадын байнгын дарамтын бай боллоо. Оросын тусгай албатай хамтран ажилласан хэргээр сая ял авсан  дээрх ажилтнууд бол үүний илрэл бөгөөд Америкийн ТТГ хэр нөлөөтэй ажиллаж байгаагийн нотолгоо юм.

Хятадуудын нэвтрэлт МУ-д бүр нэн ноцтой болж байгаа бөгөөд  энэ нь тус хоёр орны олон нийтийн харилцаа гэх хөшгийн ард  халхавчлагдаж байна. Нэн нарамсалтай агаад  анхаарахгүй орхиж үл болох ноцтой зүйл  яах аргагүй энэ мөн бөгөөд үүнээс улбаалан Монгол бол Москва-д  дэндүү ойр очиж байна. Яагаад гэвэл  Монголоос ниссэн  далавчит пуужин ердөө  зургаа минутад  л Красноярскт  хүрнэ. Энэ өнөөдөр фантааз мэт сонсдох авч байдал ингэж бодиттойгоор эргэхэд ойрхон байна.

Эх сурвалж: www.vz.ru

Good on
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин