Илүүдэл вакцинаа ядуу орнуудад хандивлахыг алдартнууд уриаллаа

2021-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Гурван өдөр үргэлжилсэн Их-7-гийн дээд хэмжээний уулзалтаар баян орнууд ядуу орнуудын COVID-19 эсрэг вакцины төлбөрийг төлөх тохиролцоонд хүрсэн. Үүнтэй холбогдуулан баян орнууд нөөцөлсөн их хэмжээний вакцинаа ядуу орнуудад нэг дор илгээвэл хэдэн сая тун вакцин хаягдахад хүрч болзошгүй гэдгийг UNICEF анхаарууллаа. Учир нь буурай орнууд нэг дор их хэмжээний вакциныг нөөцлөх боломжгүй байдаг тул тогтвортойгоор бага багаар нийлүүлэх нь оновчтой гэж үзлээ.

Англи тэргүүтэй Их-7-гийн орнууд ядуу орнуудад илүүдэл вакцинаа хандивлахаа амлаад байгаа юм. Харин буяны байгууллагуудаас тэднийг вакцинаа илүү эрт нийлүүлэхийг хүслээ. UNICEF-ийн энэ санаачилгыг Billie Eilish, David Beckham, Andy Murray, Liam Payne, Priyanka Chopra Jonas, Orlando Bloom, Katy Perry, Gemma Chan, Whoopi Goldberg, Claudia Schiffer тэргүүтэй алдартнууд дэмжлээ. Тэд Их-7-гийн орон тэр дундаа Английг наймдугаар сар гэхэд вакциныхаа 20 хувийг хандивлахыг хүссэн захидалд  гарын үсгээ зурсан байна.

UNICEF-ийн вакцины асуудлыг хариуцсан мэргэжилтэн Лили Капрани “Ямар ч эргэлзээгүйгээр бүх орон 18-аас доош насныхнаа вакцинжуулах шаардлагатай болно. Гэхдээ дэлхийн эргэн тойрон дахь эмзэг бүлгийнхнийг вакцинжуулахад анхаарах нь бидний нэн тэргүүний зорилго юм. Өөрийн орны хүн амаа вакцинжуулсан Англи тэргүүтэй Их-7 орон одоо бага орлоготой орнуудад вакцинаа хандивлах хэрэгтэй. Учир нь сая сая тун вакциныг хэрэглээгүй байхад хугацаа нь дуусч байгааг харах харамсалтай байна” гэв.  

Англи улс 400 сая тун вакцинд иргэдээ хамруулаад байгаа бол зарим орон эхний тун вакцинаа ч хүлээн авч чадаагүй байна. Тиймээс ДЭМБ COVAX хөтөлбөрөөр дамжуулан эдгээр орнуудад вакцин түгээхээр зорьж байгаа юм.

Англи COVAX хөтөлбөрт вакцин хандивлахаа амласан ч тоог нь тодорхой хэлээгүй. Гагцхүү илүүдэл вакцинаа нийлүүлнэ гэсэн юм. Гэвч тус улсад одоогийн байдлаар илүүдэл тун байхгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Мэт Хэнкок баасан гаригт мэдэгдсэн юм. Гэхдээ Английн Засгийн газар COVAX хөтөлбөрт 548 сая паунд хандивлаж, үүгээр нь хагас тэрбум тун AstraZeneca вакцин худалдан авч бусад орон руу илгээжээ.

Эх сурвалж:BBC

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 50 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17