Ядуу орны вакцины төлбөрийг баян орнууд төлөхийг Их-7 уриаллаа

2021-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Их-7-гийн дээд хэмжээний уулзалт баасан гаригт Лондон хотод эхэлсэн. Энэ нь цар тахал тархсанаас хойших тэдний анхны уулзалт юм.  Гурван өдөр үргэлжлэх энэ уулзалтаар удирдагчид COVID-19 халдварыг хэрхэн ялж, хэвийн амьдралдаа шилжих вэ гэсэн асуудалд төвлөрч байна.

Тийн Их-7 орны хуучин ерөнхийлөгч, ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд гэсэн 100 удирдагч дэлхий нийтээр COVID-19 халдварын тархалт, вирусыг мутацид орохыг зогсоож хэвийн амьдралдаа шилжихийн тулд ядуу орнуудын вакцины төлбөрийг төлөхийг баян орнуудад уриаллаа. Тус орнуудын өмнөх удирдагчид Их-7-д илгээсэн захидалдаа “Дэлхийн хамтын ажиллагаа өнгөрсөн онд бүтэлгүйтсэн. Гэхдээ 2021 онд шинэ эринг бид харуулна. Вакциныг бага болон дунд орлоготой орнуудад хүртээмжтэй болгох Их-7 болон Их-20-ийн дэмжлэг  нь буяны үйл биш. Харин бүх орны стратегийн ашиг сонирхолд нийцсэн үйл хэрэг юм” гэжээ. Захидалд Их Британийн экс Ерөнхий сайд Гордон Браун, Тони Блэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пан Ги Мүүн болон Африкийн өмнөх 15 удирдагч гарын үсгээ зурсан байна.

Тэд дэлхий нийтээр цар тахалтай тэмцэхэд нь туслахын тулд хоёр жилийн хугацаанд 30 тэрбум ам долларыг буурай орнуудын вакцинд зориулан төлөх ёстойг онцолжээ. Энэ талаар Их Британийн экс Ерөнхий сайд Гордон Браун “Их-7-гийн энэ төлбөр бол хандив биш. Харин вирус мутацид орж, тархалт нь нэмэгдэн бидэнд илүү их аюул учрахаас өөрсдийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Их Британи гэхэд долоо хоногт нэг хүнд 30 пенс буюу 0.43 ам доллар зарцуулж байна. Энэ бол дэлхийн хамгийн сайн даатгалын бодлоготой орны хувьд бага төлбөр юм” гэж ярьсан байна.

Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Их-7-гийн удирдагч болох нөхдийгөө аймшигт цар тахлыг төгсгөл болгон дахин ийм зүйл тохиолдохгүй байх үйлсэд нэгдэхийг уриалж байна. Ирэх жилийн эцэс гэхэд дэлхий нийтээрээ вакцинд хамрагдсан байх нь анагаах ухааны түүхэн дэх цорын ганц гайхалтай гавьяа байх болно” гэж ярьжээ.

Эх сурвалж:CNN

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 50 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17