ОХУ гадаадын иргэдэд зориулсан  “вакцины жуулчлал”  хөтөлбөрийг эхлүүлнэ

2021-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

COVID-19 эсрэг бусад вакцинтай харьцуулахад өндөр дархлаа тогтоож байгаа ОХУ-ын Спутник V вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй ч гадаадын зах зээлд хамгийн их эрэлттэй байна. Үүнтэй холбогдуулан Спутник V вакциныг тариулах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулсан “вакцины жуулчлал” хөтөлбөрийг ойрын  хугацаанд эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баасан гарагт Санкт Петербург хотод эхэлсэн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдээллээ. Мөн энэ чуулганыг нээж үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэдийг вакцинжуулалтад хамруулах бүх боломж нөхцлөөр хангахаа амласан юм. ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн вакциныг дэлхийн 65 улс хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байгаа ч АНУ, Европын Холбооны эрх баригчид зөвшөөрөл олгоогүй. Уг нь ОХУ вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ энэ оны гуравдугаар сард Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагад гаргасан юм. Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явц Европын Холбоонд удаашралтай байгаа нь эрх баригчдын мөнгөний төлөөх өрсөлдөөнтэй холбоотой гэж Путин шүүмжиллээ. Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Спутник V вакциныг шуурхай горимд хэрэглэх зөвшөөрлийг ирэх хоёр сарын хугацаанд олгох төлөвтэй байгааг Оросын Шууд Хөрөнгө Оруулалтынсан мэдээлсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин  2021.6.7 ДАВАА № 113, 114 (6590, 6591)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17