Жо Байден: АНУ, ОХУ-тай тогтвортой харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэнэ

2021-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй удахгүй хийх уулзалтын үеэр Вашингтон Москватай зөрчилдөх биш. Харин ч эсрэгээрээ зарим тогтвортой харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж мэдэгдсэн байна. Мөн стратегийн тогтвортой байдал, зэвсэг хянахтай холбоотой асуудлаар ажиллана гэж итгэж байна хэмээн “Вашингтон пост” сонинд гарсан нийтлэлдээ дурджээ. Түүнээс гадна тэрээр “Цаг алдалгүй ажилласан болон стратегийн зэвсэглэлийг бууруулах гэрээний хугацааг таван жилээр сунгасан. Ингэснээр дэлхийн болон АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ” гэв. Мөн уулзалтын үеэр ерөнхийлөгч Владимир Путинтэй хүний эрхийн талаар хэлэлцэхийг хүсч байгаагаа ярьжээ. Тэрээр “АНУ-ын бүрэн эрхт байдлыг зөрчиж байгаа ноцтой үр дагавар авчрах үйлдэлд хариу арга хэмжээ авна.  Тухайлбал, үүнд манай орны ардчилсан сонгуульд хөндлөнгөөс оролцсон үйлдэл орно. Ерөнхийлөгч Владимир Путин ч намайг ирээдүйд учрах хор хөнөөлтэй үр дагаврын хариуг өгөхөөс буцахгүй гэдгийг мэднэ. Мөн уулзалтын үеэр би АНУ болон Европын өгсөн амлалт болон хүний эрх, нэр төрийг хамгаалахтай холбоотойг дахин онцолно” гэж мэдэгдсэн байна.  Ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч Владимир Путин нар Женевт  энэ сарын 16-нд уулзахаар төлөвлөжээ. 

Москва болон Барууны орнуудын харилцаа  Украинд өрнөөд байгаа дотоодын мөргөлдөөн, 2014 оны гуравдугаар сард болсон  оролцогчдын 96 хувь нь дэмжсэн Крымийг ОХУ-д нэгдэх талаар явуулсан санал асуулгын дараа муудсан юм. Харин Украин нь Крымийг өөрийн газар нутаг гэж үзсээр байгаа ч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Крымийн асуудал бүрэн шийдэгдсэн гэв.                                                                    Түүнээс гадна ОХУ болон Европын холбооны харилцаа  өнгөрсөн жилийн наймдугаар сард  ОХУ-ын Томск хотод сөрөг хүчний удирдагч Александр Навальныйг хордуулсан болон өнгөрсөн нэгдүгээр сард  Германд улсад эмчлүүлснийхээ дараа эх орондоо буцаж ирэхэд нь хорьсноор хурцадсан юм. Одоогоор Александр Навальный нь 2014 оноос фондын хөрөнгө завшсан хэргээр шоронд гурван жил хагасын ялаа эдэлж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 9 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 9 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17