“Жуулчны мэдээллийн төв” бизнес эрхлэгчдийг үнэгүй сурталчилна

2021-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Аялал жуулчлалын хөгжлийн төв  (ААТТӨҮГ), Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үндэсний хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх  зорилтын хүрээнд Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ онгоцны буудалд байгуулагдах “Жуулчны мэдээллийн төв” мэдээллийн санг шинээр  үүсгэхээр талууд хамтран  ажиллаж байна. Цаашид “Жуулчны мэдээллийн төв”-н  үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх,  мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулах; Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартыг сайжруулах зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ онгоцны буудалд байгуулагдах “Жуулчны мэдээллийн төв” нь ирэх долдугаар сард нээлтээ хийх бөгөөд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч байгууллагуудын сурталчилгааны мэдээллийг үнэ төлбөргүй байршуулах боломжоор хангах аж. Ковид19 цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хурдан сэргээх, ААН, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) нь “Жуулчны мэдээллийн төв”-д ААН, компаниуд видео болон хэвлэмэл материалаа үнэ төлбөргүй байршуулах боломжийг “Сурталчилгааны багц”-аар дамжуулан олгож байна.

Иймд аялал жуулчлалын болон бусад  үйлчилгээний салбарын байгууллага нь бүртгэлийн анкет, дагалдах материалыг 2021.06.17-ны  дотор АЖХТ-н info@mto.mn  хаяг руу илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг АЖХТ-н /http://mto.mn хаягаас үзнэ үү.

Эх сурвалж: www.polit.mn

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 20 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 40 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин