Энэ улиралд Челси багийг Премьер Лигийн Топ-4 -т багтааж, Аваргуудын Лигт түрүүлүүлсэн Герман мэргэжилтэн Томас Тучелийн гэрээг 3 жилээр сунгах шийдвэрийг Челси багийн удирдлага гаргажээ.
- Анх надтай ердөө л 18 сарын гэрээ байгуулах санал дэвшүүлсэн. Би ихэд гайхсан. Ямар богино хугацаа вэ? гэж дотроо эгдүүцсэн. Гэсэн ч, хугацааны урт, богино нь чухал биш, үр дүн нь чухал гэдгийг өөртөө хэлж өөрийгөө тайвшруулсан. Дээр нь , Челси багийг дасгалжуулах чин хүсэл надад байсан. Угаасаа, муу ажиллавал, хугацаанаас өмнө гэрээ цуцалдаг жишиг тогтсон. Тиймээс би гэрээний хугацаанд ач холбогдол өгөөгүй гэж Томас Тучель өмнө нь хэлж байсан. Тэгвэл Челси багийг амжилтанд хүргэсэн Т.Тучелийн гэрээг гурван жилээр сунгалаа.
Эх сурвалж: control.mn