“Хар жагсаалтаас хасах нь зээлээс чөлөөлнө гэсэн үг биш”

2021-06-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

 

Муу зээлдэгчийн ангилалд орсон зээлийн түүхийг сэргээх асуудал өнгөрсөн долоо хоногт яригдсан. Үүнийг иргэд зээлийн үлдэгдлийг чөлөөлөх тухай гэж ойлгосон юм. Өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас эдийн засгийн санаачилгын хүрээнд хийж буй ажил, Улсын их хуралд өргөн барьсан хуулийн талаар мэдээлэл хийх үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин энэ талаар тодотголоо.

“Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянга гаруй иргэний муу зээл буюу хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, дахин зээл авах боломж олгох санал гаргасан. Ийнхүү муу зээлдэгчийн түүхийг харуулахгүй болох нь зээлийг чөлөөлж байгаа асуудал биш юм. Муу зээлдэгчийн ангилал зургаан жил тутамд солигдоод явдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр хар жагсаалтад орсон хүн зургаан жилийн дараа зээл авах боломж бүрдэнэ гэсэн үг. Харин Covid-19 онцгой нөхцөл байдалд энэ заалтад өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ бий болоод байна. Учир нь өрхийн бизнес эрхлэгчид эдгээр зээлдэгчийн ихэнх хувийг эзэлдэг.

Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд 65105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428  аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болж байна. Харин цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдаад явах юм. Нөхцөл байдалтай холбоотойгоор зарим аж ахуй нэгж, иргэд гарааны бизнесийн үйл ажиллагааг зогсоохоос өөр сонголтгүйд хүрсэн. Цомхотгосон ажлын байрыг сэргээхэд 4-5 жилийн хугацаа шаарддаг. Тиймээс хүндэрсэн салбарын олон аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх шаардлага үүсч байна.” гэлээ.

Энэ оны эхний улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгджээ.  Эдийн засгийг тэлэхэд чухал суурь зүйл бол гаднын хөрөнгө оруулалтын хууль юм. Одоо нэн тэргүүнд хийгдэх ёстой чухал ажил бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гэж тэрээр мөн хэллээ. МҮХАҮТ-аас санаачилж “Хөрөнгө оруулалт, менежментийн нэгж” байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.3 ПҮРЭВ № 111 (6588)

 

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

37 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 9 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 10 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 23 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 29 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 30 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин