COVID-19-ийн мутацид орсон хувилбаруудад Грек цагаан толгойн нэр оноохоор болжээ

2021-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ДЭМБ-аас Англи, Өмнөд Африк, Энэтхэг бүртгэгдээд байгаа COVID-19-ийн мутацид орсон шинэ хувилбаруудад Грек цагаан толгойн нэр оноохоор болжээ. Тодруулбал, Англид бүртгэгдсэн хувилбарыг Альфа, Өмнөд Африкт бүртгэгдсэнийг Бета, Энэтхэгт бүртгэгдсэнийг Дельта гэж нэрлэхээр болсныг зарласан байна.

Энэ нь мутацлагдсан хувилбаруудыг шинжлэх ухаанд тоо, үсэг холилдсон нэрээр нэрлэдэг нь олон нийтийн дунд ярих, бичихэд төвөгтэй байдгаас гадна вирусын хувилбарыг улсын нэрээр нэрлэхээс сэргийлж байгаатай холбоотой юм.  Учир B.1.1.7 хувилбарыг Британи хувилбар”,  өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэгт анх бүртгэгдсэн B.1.617.2 хувилбарыг “Энэтхэг хувилбар” хэмээн нэрлэхээ зогсоохыг тус улсын Засгийн газар шаардаж байв.

Гэхдээ Грек цагаан толгой нь 24 үсэгтэй учир 24-өөс олон хувилбар бүртгэгдвэл өөр нэршил оноох юм байна. Энэ талаар ДЭМБ-ын төлөөлөгч “Бид өмнөх B.1.1.7 гэсэн нэршлийг солиогүй. Харин энгийн хүмүүс хоорондоо харилцахад амар байлгахад туслахыг хичээж байгаа юм. Тухайлбал, олон нийтийн хэлэлцүүлэг хийхэд дуудахад амар нэр байх хэрэгтэй” гэж ярив.

ДЭМБ өнөөдрийн байдлаар дөрвөн хувилбарыг “global concern” буюу дэлхийд аюул учруулж буй хувилбар гэсэн ангилалд оруулаад байгаа. Эдгээр нь Британи, Бразил, Өмнөд Африк, Энэтхэгт илэрсэн хувилбарууд юм. Ийн B.1.1.7 гэж шинжлэх ухаанд нэрлэгдсэн Их Британи хувилбарыг Альфа, B.1.351 гэж нэрлэгдсэн Өмнөд Африкийн хувилбарыг Бета, P.1 гэж нэрлэгдсэн Бразил хувилбарыг Гамма гэж нэрлэхээр тогтлоо.

Энэтхэгээс илэрсэн B.1.617 хувилбар нь дотроо хоёр дэд хувилбарт хуваагдаж байгаа тул B.1.617.2 дэд хувилбарыг Дельта, B.1.617.1 дэд хувилбарыг Каппа гэж нэрлэхээр болсон байна.Шинэ нэрсийг хэрэглэж заншихыг ДЭМБ дэлхийн улс орнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалжээ.

 Эх сурвалж:BBC

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 57 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 25 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18