Хоёрдугаар давалгааны дараа Энэтхэгийн эдийн засаг сэргэж эхэллээ

2021-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын хоёрдугаар давалгаанд “бут цохигдож” дэлхий нийтийн анхаарлын төвд орсон орон бол Энэтхэг. Вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг хэдий ч COVID-19 халдварын эсрэг вакцины дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, COVAX хөтөлбөрт хандивлах вакцины экспортоо цуцалсны уршгийг өдгөө буурай орнууд хүртэж сууна. Эмнэлгүүд байтугай оршуулах газрууд нь ачааллаа дийлэхгүй болсонд олон улс ихэд санаа зовниж, тусламж үзүүлсэн билээ. Халдварын тархалтыг даган тус улсын эдийн засаг ч шалдаа буусныг хэвлэлүүд онцолж байв. Тэгвэл Энэтхэгийн ДНБ-ий хэмжээ нэгээс гуравдугаар сарын хугацаанд 1.6 хувиар өссөнийг даваа гарагт зарласан нь том амжилт гэдгийг ажиглагчид тодотгов. 
Өнгөрсөн жилийн эхний хагаст үндэсний хэмжээнд хөл хорио тогтоож, бизнесүүдийг хааж, аялал жуулчлалыг зогсоосноор тус улсын эдийн засаг доройтож эхэлсэн юм. Тодруулбал, ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс хэдэн сарын турш орлогогүй болсон билээ. Тэгвэл энэ байдлаасаа тус улсын иргэд гарч, эдийн засаг нь хурдацтай өсөж байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) мэдээлжээ. Гэвч өнгөрсөн жилийн хөл хорионоос үүдэн тавдугаар сард ажилгүйдэл 10 хувиас илүүгээр өссөн байв. Тиймээс тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди эдийн засгаа аврахын тулд хатуу хөл хорионоос татгалзсаар байгаа юм. Энэ бүхнээс үл харгалзан энэ жил Энэтхэгийн эдийн засаг 10 хувиар өснө гэдэгт ихэнх эдийн засагч итгэлтэй байна. Тухайлбал, эдийн засагч Приянка Кишоре “Вакцины хурд удаан байгаа учир дөрвөөс зургадугаар сард эдийн засаг төдийлөн сайн сэргэж чадахгүй. Гэхдээ үүний дараагаар дахин сэргэх төлөвтэй” гэж ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2021.6.2 ЛХАГВА № 110 (6587)

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18