Энэ зун Европ руу аялах бол юуг анхаарах вэ?

2021-06-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын улмаас хилээ хаагаад байсан Монгол Улс өнөөдрөөс дахин нээж байна. Ингэснээр иргэд хилээ нээсэн орнууд руу зорчих боломж бүрдсэн юм. Үүнтэй холбоотойгоор цар тахлын үед Европ руу аялах бол юуг анхаарах талаарх мэдээллийг орчуулан хүргэж байна.

COVID-19 халдварын улмаас хамгийн их алдагдалд орсон салбар нь аялал жуулчлал билээ. Харин саяхнаас дэлхийн ихэнх улс орон вакцинжуулалтдаа хурдасган, хилээ нээж, хэвийн амьдралдаа шилжиж эхлээд байна. Тухайлбал, Европ тив болон Их Британи улсад дэлхийн эргэн тойрноос олон жуулчин очиж, цар тахалгүй зунаа тэмдэглэхээр зэхэж байна. Гэхдээ цар тахал бүр мөсөн арилаагүй тул аяллаар явахад хэд хэдэн нэмэлт шаардлагыг биелүүлэх ёстой болсон юм. Ийн энэ зун Европын холбооны гишүүн 27 орон болон Европын холбооны бус орнуудад аялахад тань туслах зөвлөмжийг хүргэж байна. Гэхдээ энэ нь тухайн орон болгоноос шалтгаалан өөр өөр байхыг анхаарна уу.

Европын холбооны “цагаан жагсаалт” буюу ямар ч  шаардлагагүйгээр аялахыг зөвшөөрсөн жагсаалтад одоогийн байдлаар найман улс байна. Эдгээрт Австрали, Израйль, Шинэ Зеланд, Руанда, Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд, Хятад гэсэн найман орон багтаж байна. Мөн энэ жагсаалтыг удахгүй шинэчилж АНУ-ыг оруулахаар ярилцаж байгаа юм. Эдгээр орны иргэд Европ руу аялах, Европын иргэд гадаад руу аялахын тулд вакцинд хамрагдсан байх зөвлөмжийг тавдугаар сарын 20-нд Европын холбоо баталжээ.  Үүнээс гадаад бодлогоо өргөжүүлэх хүрээнд Грек, Франц, Итали, Испани, Турк улс Европын бус аялагчдад хилээ нээхээр төлөвлөж байна.

Вакцинд хамрагдсанаа хэрхэн нотлох вэ?

Европын холбооноос өөрийн иргэддээ зориулан COVID-19-ийн цахим гэрчилгээг тавдугаар сард гаргасан. Энэ гэрчилгээ долдугаар сарын 1-нээс үйлчилж эхлэх юм. Тус цахим гэрчилгээг Европын холбооноос хүлээн зөвшөөрсөн AstraZeneca, Johnson & Johnson, Moderna, Pfizer вакцины бүрэн тунд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан хүмүүст олгоно. Иймээс та аль улс руу аялж байгаагаас шалтгаалан COVID-19-ийн шинжилгээний хариу шаардана. Тухайлбал, Англи, Америк улс ирж байгаа болон буцаж байгаа зарим аялагчаас шинжилгээний хариу шаардсан хэвээр байна. Мөн Америк, Канад, Япон, Арабын нэгдсэн Эмират улсаас Итали руу ирж байгаа тохиолдолд онгоцонд суухаасаа өмнө шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байна. Түүнчлэн урьдчилсан захиалга өгөхдөө тухайн улсын болон өөрийн орны халдварын тархалт  ихэсч, аяллаа цуцалвал юу болох талаар бодож үзэх нь маш чухал юм.

Ингэхдээ Reopen.Europa.EU сайтаас Европын орнуудын хязгаарлалт, халдварын нөхцөл байдал, аялагчдаас шинжилгээ шаардах эсэх, очоод тусгаарлагдах болон халдвараас сэргийлэх аппликейшний талаарх цогц мэдээллийг авах боломжтой. Мөн The Sherpa сайтаас дэлхийн эргэн тойрон дах  хамгийн сүүлийн үеийн аяллын зөвлөмж, шаардлагын талаарх мэдээллийг уншиж болно.

Эх сурвалж:CNN

 

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 11 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 11 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18