Баярын бэлэг: Хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ

2021-05-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Маргааш хүүхдийн баяр. Цар тахлаас болоод улс даяар эх, үрсийн баярыг тэмдэглэх боломжгүй байгаа ч жилдээ ганц тохиодог энэ өдөр хүүхдүүдэд “За” гэж хэлж эрхийг нь хамгаалах учиртай. Багачуудад бялууртал нь чихэр өгөхөөс илүү баярлуулах том бэлэг бол тэднийг аюулгүй байлгах юм. Тиймээс цар тахлын улмаас бүтэн жил сурах эрхээ хязгаарлуулж, гэртээ хоригдож байгаа хүүхдүүд урин цаг ирж одоо л агаар “амьсгалах” боломж тохиож байна. Харин энэ эрх чөлөөг нь зөв эдлүүлэхийн тулд хүүхдээ аюулгүй тээвэрлэх, очсон газарт нь тухтай байлгахаас эхэлнэ. Гэтэл амралтын зугаалгын улирал эхлэхээр зам тээврийн осолд хүүхэд өртсөн, гол усанд эндсэн тоо буурдаггүй нь харамсалтай.

Энэ жилийн хүүхдийн баяр элдэв баяр ёслолгүй даруухан болох ч гэсэн Монгол Улс анх удаа “Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал”-ыг хөндсөн нь юунаас ч илүү том бэлэг боллоо. Аялал жуулчлалд тэр бүр яригдаж байгаагүй сэдэв бол хүүхэд юм. Тиймээс хүүхдийг тухтай аялуулахын тулд ядаж л машиндаа зориулалтын суудалтай аюулгүй тээвэрлэх, аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хүүхэд хамгааллын бодлого, амарч зугаалуулах нэгдсэн стандарттай байх зэргээр хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх боломжтой юм.

Хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар,  Хүний эрхийн Үндэсний комисс, Хүүхдийг ивээх сан, АЖХТ-н дэргэдэх “Мэргэжлийн зөвлөл”-ийн гишүүд зэрэг салбар бүрийн төлөөлөл оролцож эхний ээлжинд хаалттай ярилцаж, гарц шийдэл хайсан юм.  Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын санаачилгаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан хэлэлцүүлгийн үеэр тус төвийн дарга С.Бат-Эрдэнэ “Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал, хүүхдээр дамжуулж энэ салбарыг хөгжүүлэх асуудлыг ярих цаг болсон. Манай улсад тэр бүр хөнддөггүй шинэ мэт боловч бусад улс оронд хүүхдийг аюулгүй аялуулах, аялал жуулчлалын салбарын үйлчилгээний байгууллагууд, зорин очих газарт хүүхдэд ээлтэй орчинг бий болгох, нэгдсэн стандарттай болох асуудал аль хэдийнэ хөгжсөн. Гэтэл манай улсад хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээний газар хэд байдаг билээ. Хүүхдээ аваад очиход тэдэнд тохирсон үйлчилгээнээс эхлээд хүүхэд хамгааллын бодлого байгаа бил үү. Тиймээс “Хүүхдийн музей” барьж байгуулах, хүүхдийн хөгжих эрхийг хангах асуудлаар салбарын бүхий л төлөөлөл хамтран ажиллах шийдэлд хүрч байгаад баяртай байна. Эхлэл гэдэг бол том алхам” гэдгийг онцоллоо.

Манай улс 30 жилийн турш хүүхдийг хамгаална гэж ярьсан ч тэдний байгаа орчин бүр аюулгүй, сурч хөгжих боломжийг хангаж чаддаг бил үү гэдэг асуултын тэмдэгтэй хэвээр байна. Тиймээс хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг, эхчүүдийн үүрэг оролцооноос эхлээд хүн бүрийн хичээл зүтгэл чухал байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь жижиг мэт боловч ойрын ирээдүйн хамгийн чухал сэдэв гэдгийг онцлоод Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Гансүх “Хүүхдийн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг улс орнууд маш идэвхтэй судалж, хэрэгжүүлж байна. Дэлхий нийтэд аялал жуулчлалын салбарт 13-15 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа мэдээлэл бий. Мөн хүүхдийг аялах явцад тэдэнд тохирсон ор, угаалтуураас эхлээд аюулгүй орчин бүрдүүлэх, тэдэнд байгаль хамгаалах боловсрол олгох зэрэг олон асуудал хөндөгдөнө. Хүүхдүүдэд зориулсан хямд төсөр, тухтай аяллын газар дэлхийн хот болгонд байдаг” гэв. Тиймээс манай улс ч энэ асуудалд анхаарал хандуулж хүн бүрийн үүрэг оролцоог тодорхой болгож, аяллын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд нэгдсэн стандарт, хүүхэд хамгааллын бодлоготой болох ёстой юм. Хүүхдийн сурч, хөгжих цор ганц орчин нь сургууль, цэцэрлэг болчихсон өнөөгийн нийгэмд хүүхдийн хөгжих эрхийн төлөө салбар бүр нэгдэж, дорвитой ажиллах цаг ирснийг оролцогчид тэмдэглэлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.31 ДАВАА № 109 (6586)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 6 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 7 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин