“БИД МЯНГАНЫ ЗАМ”-АА БАРЬЖ БАЙГУУЛЖ ЧАДСАН. ОДОО “МЯНГАНЫ ТӨМӨР ЗАМ”-АА БҮТЭЭН БОСГОЦГООЁ

2021-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Хоёр мянган оны эхэнд “Мянганы зам” байгуулна гэж зориглон тунхаглахад “Мянгуужингийн үлгэр” гэж нулимж байсан. Энэ бол хориодхон жилийн өмнөх, бүр саяхных ч гэж хэлж болох мартагдаагүй үйл явдал. Тэгвэл монголчууд “Мянганы зам”-аа хорьхон жилийн дотор барьж байгуулаад 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттойгоо засмал замаар холбож чадсан. Өглөө нийслэлээс гараад өдөртөө багтаж Говь-Алтай аймагт хүрчихэж байна. “Мянганы зам” гэдэг чинь “Мянгуужингийн үлгэр” шүү гэж чанга дуугаар шүгэл үлээж шүүмжлэн хашгиралдаж байсан “үгүйсгэгчид”  ч өнөөдөр мөн ялгаагүй мянганы замаар салхи татуулан давхилдаж явна. Зам дагаж хөгжил ирдгийг тэд бүгдээрээ нүдээрээ харцгааж, зүрх сэтгэлээрээ мэдрэн үнэмшицгээж эхэлж байна.

Ази, Америк, Европын бүх улс орны туулсан замыг  харахад зам бол хөгжил, дэвшил юм гэдэг нь хүн төрөлхтний өнгөрсөн түүхээр нэгэнт батлагджээ. Ялангуяа төмөр замын бүтээн байгуулалтыг бусад улс орнууд  ихэд чухалчлан хөгжүүлж ирсэн байх юм. Монголчууд өөрсдөө төмөр зам барьж байгуулж чаддаг гэдгээ өнөөдөр нэгэнтээ батлан харуулсан. Таван толгой-Зүүнбаянгийн 416 км төмөр замаа сая дуусгаад ашиглалтад өгөхөд бэлэн болгочихлоо.

Монголчууд бид мянганы дардан замаа барьж байгуулж чадсан. Одоо  “Мянганы төмөр зам”-аа бүтээн босгоцгооё. Ховд-Дорнодыг холбосон хос төмөр замтай болцгооё л доо. Өглөө хотоос гараад өдөржин давхиулаад унтаад сэрэхэд Увс аймаг хүрчихсэн байдаг болбол  мөн гоёо.

Үндэсний их бүтээн байгуулалт-“Мянганы төмөр зам”-аа бүтээн байгуулцгаая. Босоо болон хэвтээ төмөр замын нэгдсэн сүлжээтэй болцгооё. “Мянганы төмөр зам” бол “Мянгуужингийн үлгэр” яагаад ч биш шүү. Маргаашийн хөгжлийг ойртуулагч “Мянганы төмөр зам мандтугай!” гэж уриалмаар байна. “Мянганы төмөр зам”-аа байгуулах их бүтээн байгуулалтад ханцуй шамлан орцгооё. Хойш тавьж хэрхэвч болохгүй. Үүнийг хэрэв өнөөдөр хийхгүй юм бол хэзээ хийх юм бэ. Та бид хамтдаа ханцуй шамлан хэрэгжүүлэхгүй юм бол өөр хэн хийх юм бэ? Хүлээж хэрэггүй, хойш тавьж огт болохгүй.

Эх сурвалж: www.polit.mn

иргэн
энэ төмөр замаар хэзээ ямар ачаагаа тээвэрлэх юм бол доо. хүн амьтан байдаггүй газар сайхан хороолол босгосон мэт сэтгэгдэл төрөөд байх юм, за тэгээд төмөр зам бэлэн, харин ачаа бэлэн үү, хаанаас юуг зөөх вэ???
стратг
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 50 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 50 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 50 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 50 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 50 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 50 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 50 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 50 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 50 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 50 мин