Баялгаас иргэн бүр хувь хүртэж болохыг баталсан Эрдэнэтийн жишээ

2021-06-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Эрдэнэт үйлдвэрийг монголчууд саалийн ганц үнээ гэж нэрлэдэг. Үнэхээр ч тэр саалийн сүүтэй үнээ мөн. Өнгөрсөн гучин жилийн хүнд хэцүү он жилүүдийг “Эрдэнэт” үйлдвэр нуруун дээрээ үүрч гарсан нь үнэн юм.

Оросын талд оногдож байсан 49 хувийг хувийн хэвшлийнхэн эзэмшиж эхэлсэн 2016 онд бөөн хэл ам, хэрүүл тэмцэл болж байсныг бид мартаагүй санаж байна. Өнөөдрийг хүртэл дуусаагүй үргэлжилж байгаа.

Тэр үед буюу “Эрдэнэт” үйлдвэр хувьчлагдсаныхаа дараа жилд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушааж байв. Тэгвэл өнөөдөр, өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувийг улсын мэдэлд эргүүлж авсны ачаар улсын төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж байна. Өдөр, шөнө шиг ялгаатай байгаа биз.

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилч хичээнгүй хамт олон 2019 онд зэсийн метал авалтыг 89,3 хувьд хүргэн 37,2 сая тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь тус үйлдвэрийн түүхэн дэх хамгийн дээд амжилт болж орон нутгийн төсөвт анх удаа 961,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Эрдэнэтчүүдийн магнайг тэнийлгэн баярлуулжээ.

2020 онд тус үйлдвэр 32,5 сая тонн хүдэр боловсруулж удаах түүхэн дээд амжилтаа тогтоосон бөгөөд улс, орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна.

2017-2020 онд 27 сая орчим ам.долларын геологи хайгуулын ажил хийж “Эрдэнэт” үйлдвэрийн цаашид үйл ажиллагаа явуулах хугацааг 30-аад жилээр уртасган нэмэгдүүлж 70 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүлж чаджээ.

Энэ бүхний үр өгөөж нь Монголд цар тахал дэлгэрсэн өнөөгийн хүнд бэрх цаг үед эргээд ард түмэндээ бодитой дэмжлэг болон ирж байгаа.  “Эрдэнэт” үйлдвэрийн ашигт ажиллагаанаас хуримтлуулсан 650 тэрбум төгрөгөөр Монгол Улсын Засгийн газар нийт иргэд, айл өрх аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг 2021 оны 7-р сарын 1-ныг хүртэл чөлөөлөн Засгийн газар өмнөөс нь шууд төлбөр хийх түүхэн шийдвэр гаргасан. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, хүндрэл цаашид үргэлжилбэл дээрх хөнгөлөлтийг 2021 оныг дуустал үргэлжлүүлэх хувилбарыг авч хэлэлцэнэ гэдгээ ч мэдэгдээд байгаа.

Монголчууд “Эрдэнэт” үйлдвэр, тус үйлдвэрийн ажилсаг, бүтээлч хамт олонд үнэхээр гүнээ талархаж байгаа. Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг 19 дэх удаагаа тэргүүлж, ач буянаа ард түмэндээ харамгүй хүртээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийнхээ хамт олонд иргэд олон түмэн бүгдээрээ баярлаж байгаа. Ийм шийдвэр гаргаж “Эрдэнэт” хэмээх саалийн ганц үнээгээ ашигтай ажиллуулж чадаж байгаа Засгийн газартаа ч талархалтай хандаж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 23 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 23 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 23 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 23 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 23 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 23 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 23 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 23 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 23 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 23 мин