БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ, БАЯЛАГТАА ЭЗЭН НЬ МОНГОЛЧУУД

2021-06-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Зэс, алтныхаа нөөцөөр дэлхийд тэргүүлэх хэмжээний том орд Оюутолгой ашиглалтад ороод олон жил өнгөрлөө. Гэвч Монгол Улс, монголын ард түмэнд наалдаж буй юу ч алга. Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Солонгоогийн нийтэд өгсөн мэдээллээр бол 2052 он хүртэл Оюутолгойгоос монголын тал ногдол ашиг авахгүй юм байна. Ашиг хүртэхгүйгээр барахгүй Монгол Улсын өр тэр үед 22 тэрбум ам.доллар болж нэмэгдэх ажээ. Ийм мэдээллийг РИА ТИНТО манай талд албан ёсоор өгсөн байна.

Эрдэнэтээс тав дахин их нөөцтэй өмнийн говийн үүцээ харийнханд нээж өгчихөөд монголчууд өөрсдөө 2052 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, тэрч битгий хэл 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэдэг даанч харамсалтай. Хүний санаанд үл багтаж, зүүдэнд ч оромгүй улайм цайм дээрэм гэж үүнийг л хэлэх байх.

Энэ бол монголчууд газар нутаг, эрдэнэс баялагтаа өөрсдөө эзэн сууж чадахгүй байгаагийн хамгийн тод жишээ. Харийнхантай нийлж нэгдэж ашиг сонирхол, хэтэвч түрийвчээрээ холбогдсон олигархиуд, оффшорчдын Монгол Улсаар, монголчуудаар тоглож, тохуурхан доромжилж байгаагийн хамгийн тодорхой том баримт.

Монгол Улсын Их Хурал үүнийг ашгүй анхааралдаа авч Ц.Даваасүрэнгээр ахлуулсан Түр хороо байгуулж Засгийн газарт РИО ТИНТО-той шударга, тэгш, харилцан ашигтай яриа хэлэлцээ өрнүүлэх тодорхой чиглэл өгөөд хэрэгжилтийг хянаж байгаа нь тун сайшаалтай.

Цар тахал дэлхий дахиныг, түүний дотор Монголыг бүхэлд нь бүрхсэн энэ хүнд бэрх цаг үед Монгол Улсын тавьсан татварын актын дагуу РИО ТИНТО-гоос шилжүүлсэн төлбөрөөс Монгол Улсын Засгийн газар иргэн бүртээ 300 мянган төгрөгийг дархлаажуулалтанд зориулж шилжүүлсэн нь зөв зүйтэй арга хэмжээ.  Монголчууд энэ том уурхайгаас ашиг хүртэх эрхтэй. Харамсалтай нь ашиг хүртэх биш, өр төлбөрт унаж буй нь 21-р зууны гаслан гэлтэй. Оюутолгойтой холбоотой маргаан хэд хэдэн улс орны шүүх дээр үргэлжилж, Лондонгийн арбитрын шүүхэд хэлцэгдэж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад төлөх ёстой татвараа ч бүрэн гүйцэд төлдөггүй, гүйлгээгээ ч Монгол Улсын банк санхүүгээр дамжуулдаггүй, хэтэрхий эрх дураараа аашилж ихэмсэг дээрэнгүй зан авир гаргаж  ирсэн РИО ТИНТО-той бүрэн эрхэт тусгаар тогтносон Монгол Улс эрх тэгш, эн тэнцүү  адил хэмжээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх учиртай. Юм бүгд дээр бууж өгч, тулгасан бүхнийг нь үг дуугуй хүлээн зөвшөөрч болохгүй.

Оюутолгой бол Монгол Улс, монголын ард түмний өмч, РИО ТИНТО-гийн өмч биш. Үүцээ нээж өмчөө өгчихөөд өөрсдөө өртэй үлддэг практик дэлхийн аль ч улс оронд байхгүй. Ганцхан Монголд л байна. Үүнийг хэзээ ч тэвчиж таарахгүй. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм. Дэлхий ертөнц, хүн төрөлхтний өнгөрсөн түүхийн мянга мянган жилд том бага улс орон бүрийн практикт хэлбэрэлтгүй мөрдөгдөж ирсэн энэ бичигдээгүй хуулийг хэн бугай ч зөрчих эрхгүй.

Баялагтаа эзэн Монгол. Баялагтаа эзэн нь монголчууд бид өөрсдөө.

Эх сурвалж: www.polit.mn

иргэн
ОФФШОРТ БГАА мөнгийг ОРУУЛЖ ирээд Өр өө 0 -лэх ЧАДВАРГҮЙ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БХ ХЭРЭГГҮЙ!!!
ЯЛГАВАРЛАХ юм бол БҮҮАМЛА
БАЯЛАГ АА тэгш хуваарилж ЧАДАХГҮЙ БОЛ АМЛААД ЯАДАГ БНА АА !!! Хөгчүүдэд заримд нь 6 сая, заримд нь1 сая гэж ЯЛГААТАЙ ӨГСӨН шдээ!!!
АСУУЛТ
Баялагийг ТЭГШ хүртээх Байтал хэнд нь 6 сая хэнийг нь доогуур үзэж 1 сая гэж ХУВААРИЛЖ БГААг АСУУЖ БАЙНА ???
ХӨГШДӨӨ ХУУРАХ ХЭРЭГГҮЙ Л БДАГ ЮМ ДАА!!!
Хөгшчүүдийн ямарт нь 6 сая өгөөд ямрыг нь ЯЛГАВАРЛАЖ 1 сая өгч ХУУРААД БНА АА!!!
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 19 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 50 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 51 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 4 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 12 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 30 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 30 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин