Мьянмарын иргэн “цэргүүд” армитайгаа тэмцэж эхэллээ

2021-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цэргийнхэн Засгийн эрхийг хүчээр авсныг эсэргүүцсэн Мьянмарын иргэдийн тайван жагсаал дайны хэлбэрт шилжлээ. Тухайлбал, Мьянмарын армийнхан өнгөрөгч долоо хоногт Миндат тосгонийг мина, пуужингаар бөмбөгджээ. Үүний улмаас оршин суугчдын ихэнх нь ой руу дүрвээд байна. Сайн дурынхны мэдээлснээр дээрх иргэдэд хоол хүнс болон орогнох байр хангалтгүйгээс гадна эмнэлгийн тусламж  үзүүлэх боломжгүй байгаа юм. Мөн армийнхан тосгоний бүх гол замыг хааж, усны хангамжийг зогсоосон нь үлдсэн иргэдийн амьдралыг улам хүнд болгожээ.

Энэ талаар нэгэн сайн дурын ажилтан “Цэргийнхэн биднийг байнга манаж, эргүүл хийж, буудаж байна. Тэд гэр рүү нь дайран орж хүмүүсийг баривчилж байгаа учир олон мянган хүн дүрвэж эхэлсэн” гэж “BBC” агентлагт ярьжээ.

Миндат тосгоны хүн ам 50 мянга хүрэхгүй ч тэд цэргийнхний эсрэг тэмцсээр жагссаар ирсэн юм. Ингэхдээ тайван жагсаж байсан ч дөрөвдүгээр сард амиа алдсан жагсагчдын тоо 500-д хүрсэн тул тэд тэмцэх арга барилаа өөрчлөхөөр шийдэв. Уламжлал ёсоор тус тосгонд ан агнуур хийхэд ашигладаг туми бууг хэрэглэхийг Засгийн газраас зөвшөөрсөн байдаг. Тиймээс иргэд ард түмний батлан хамгаалах хүч байгуулан цэргийнхний эсрэг зэвсэг ашиглан тэмцэхээр болсон юм.

Ийн гуравдугаар сард Мьянмарын цөөнх үндэстэн Чин мужид анхны зэвсэгт мөргөлдөөн болж, мянга мянган иргэн хөрш Энэтхэг рүү дүрвэсэн. Үүний дараагаар дөрөвдүгээр сарын эхээр тэд Чин мужийн батлан хамгаалах хүчийг байгуулсан юм. Энэ тухай нэгэн идэвхтэн “Бид амьдралынхаа төлөө тэмцэж байна. Мянга мянган хүн ойд бүгсэн. Тосгонд хүүхдүүд болон хөгшин хүмүүс л үлдсэн. Бараг бүх залуус батлан хамгаалах хүчинд нэгдэж, зэвсэг барин тэмцэж байна” гэж ярьсан байна.

Эх сурвалж:BBC

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 42 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 10 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18