Аун Сан Су Чи эх орондоо болж байгаа “дайн”-ыг мэдээгүй гэв

2021-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Мьянмарын “төмөр хатагтай” гэх нэрээрээ дэлхийд танигдсан Аун Сан Су Чи-г цэргийнхэн баривчилж, Засгийн эрхийг гартаа авсан. Ийн баривчилагдсанаасаа хойш тэрбээр дөрвөн сарын дараа анх удаа олны өмнө ил гарч, шүүх хуралд биечлэн оролцсон гэж түүний өмгөөлөгчид өнөөдөр мэдэгдлээ. Өмгөөлөгчидтэйгээ 30 минут уулзах үеэр түүний биеийн байдал сайн харагдсан ч сонин унших боломжгүй тул улс оронд нь болж байгаа  хүчирхийлэл, мөргөлдөөний  нэг хэсгийг л  мэдсэн гэдгийг түүний хуульчдын багийн ахлагч Хин Маун Зав Ройтерс агентлагт ярилаа.

Уулзалтын үеэр Су Чи “Манай нам хүмүүсийн хүчээр бүрэлдэж, хөгжсөн тул хүмүүс дэмжиж байвал оршин тогтносоор байх болно” гэж ярьжээ. Тэрбээр гадаад нөхцөл байдлын талаар бүрэн мэдээлэлгүй тул илүү их зүйл ярихаас татгалзжээ. Мөн цагдаагийн зөвшөөрөлтэйгээр санал бодлоо илэрхийлсэн байна.

Өдгөө 75 настай удирдагч Аун Сан Су Чи-гийн хүчин зүтгэлээрээр Мьянмар улс арчилсан дэглэмд шилжсэн тул тэрбээр 1991 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн билээ. Гэвч энэ оны хоёрдугаар сарын 1-нд армийнхан Засгийн эрхийг гартаа авснаас хойш хорьсон 4000 гаруй хүний нэг болоод байна. Түүнийг  төрийн нууцын  тухай хуулийг зөрчсөн  хэмээн буруутгажээ. Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд 14 жилийн хорих ял оноодог юм. Шүүх хурлыг зургадугаар сарын 7 хүртэл хойшлуулжээ.

 Цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, мөргөлдөөний үеэр Мьянмарын 800 гаруй иргэн амиа алдаад байна. Гэвч Армийн удирдагч, генерал Мин Аун Хлайн энэ сарын 20-ны үеэр 300 жирийн иргэн, 47 цагдаа амиа алдсан хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж:Reuters

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 52 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 20 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18