Ерөнхийлөгч Х.Баттулга Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолд оролцов

2021-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Билгийн тооллын XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 8-ны энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Агуйт уулын оргилд болжээ. 

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга,  Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бүрэлдэхүүн оролцов.

Ёслол, хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Агуйт уулын тахилгат овоонд хадаг өргөн, Бүх цэргийн Их хар сүлдийг Агуйт уулын оргилд тусгайлан зассан суудалд байрлуулснаар эхэлсэн юм.

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.

Бүх цэргийн Их хар сүлдийн тайлга нь монгол цэргийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг нь хөгжөөж, түүнд цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол хүндэтгэлийн ажиллагаа бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших туг сүлдний зохилдлоготой Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар уул бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

11 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

11 цаг 32 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

16 цаг 0 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

16 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

16 цаг 20 мин
О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

16 цаг 57 мин
Б.Батсайхан: Татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулна

Татварын ерөнхий газар дэвшилтэт технологид тулгуурлан хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулна

20 цаг 35 мин
Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Шинжлэх ухаан гэдэг үг монголчууд биднийг хаяж оджээ. Ердөө хаяанд

20 цаг 35 мин
УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл сүүлийн үед улс төрийн хүрээнийхний анхааралд

20 цаг 35 мин
АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Энэ жил 35 жилийн ой нь тохиогоод тэр үү, Их хурал нь болоод удаагүйтэй холбоотой юу, АН-ынхан сүүлийн үед ихээхэн хөдө

20 цаг 35 мин